Дэлхий дахинд
Украины нийслэл Киев хотод 900 хүнийг булсан том булш байсныг олж гаргажээ
Украины нийслэл Киев хотыг тойроод хүмүүсийг олноор нь булшилсан олон булш олдож байгааг ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ. Тэр ч бүү хэл нэг том булшинд 900 хүний булсан байсныг олж гаргасан гэж Зеленский өчигдөр ярьсан юм. Гэхдээ дараа нь тэрбээр Киевийн ойролцоох булшнуудаас 900 хүний цогцсыг олсон гэж залруулга хийсэн байна. Өмнө нь Буча хотоос 300 хүнийг нэг дор оршуулсан булш олдож дэлхий дахиныг цочирдуулж байв.
Киев муж нь өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын дайралтад байсан бөгөөд энэ сарын эхээр Москва цэргүүдээ зүүн зүг рүү татсан юм. ОХУ нь хоёрдугаар сарын 24-нд өдөөн хатгаагүй байхад Украин руу дайрч, цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор дайн эхлүүлсэн. Үүнээс хойш оросын цэргүүд Украины нийслэл Киев хотыг эзлэн авахаар хичээж байгаа юм.
НҮБ-ын тооцоолсноор өнгөрсөн Лхагва гаригийн байдлаар Украинд 6000 орчим хүн дайны улмаас хохирсон байна. Тодруулбал, 2787 хүн нас барсан бол 3152 хүн гэмтэж бэртсэн гэж бүртгэгждээ. Амь үрэгдсэн хохирогчдын дунд 202 хүүхэд байна.
Түүнчлэн ОХУ-д оршин суудаг 500 мянга гаруй украинчууд орох оронгүй болсон талаар энэ сарын эхээр Эстонийн парламентад үг хэлэх үеэрээ Зеленский мэдэгджээ. ОХУ-д байгаа украинчуудын хэд нь амь үрэгдсэн талаар мэдээлэл тодорхойгүй гэж тэрбээр онцолжээ.