Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Ирээдүйнхээ төлөө өнгөрсөн түүхээ мэддэг байх ёстой

Нийтэлсэн

-

ОРОС МОнголын харилцааг бэхжүүлэх нь зүйтэй

“Өнөөдөр дэлхий дахинд юу болоод байна вэ.   Болж буй бүхний гол эзэн, үнэн зөв, хэн хэний  талд байна вэ” гэх тухайд  эгэл жирийн иргэдийн байр суурийг сонирхлоо.  Жинхэнэ монгол эрээс  ч асуулаа. Үнэн хэрэгтэ   дэлхий дээр юу ч болж байсан  жирийн иргэд л учрыг нь хамгийн сайн ойлгодог, мэдэж байдаг. Энэ үүднээс  жирийн нэг монгол хүн би   Монгол-Оросын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйг өөрийнхөөрөө  дүгнэснээ сонирхуулья.

Манай хоёр улс үеийн үед хамтран ажиллахыг эрмэлзэж, найрсаг харилцаатай явж ирсэн.  Үргэлж ийм байсан цаашид ч ийм байна гэдэгт  итгэлтэй байна.  XIX зууны  эхэн үеийн Монголын нийслэл Өргөө хотноо Оросын эзэнт хааны төлөөлөгч суух  болсон нь хоёр улсын  улс төрийн харилцааны үндэс болсон. Харин хамтын ажиллагаа  улам бүр нягтарч, үр өгөөжөө өгсөн  нь  Монгол Улс  социалист орон болсноор эхэлсэн билээ. Тэртээх 1920 оны хувьсгалын дараа  Монголын ард түмэнд  улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахад Зөвлөлт Оросын дэмжлэг юунаас ч илүү  чухал байсныг энд онцлон тэмдэглэх ёстой болов уу.  Монгол, Зөвлөлт хоёр  хамтын ажиллагаа бүх салбарт  харилцаагаа бэхжүүлж, Зөвлөлт засаг цэргээ илгээж БНМАУ-ын шинэ армийг байгуулахад тусалсан.

Үүний дараа Халх голд болсон шийдвэрлэх  үйл явдлын үед ЗХУ тусалснаар хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа улам бэхжсэн.  Тэр амаргүй үед Улаан арми  манай газар нутаг, хилийг хамгаалалцаж,  орос цэргүүд Монголын ард түмний  сайн сайхан амьдралын төлөө  амь биеэ хайрлалгүй  тулалдаж дайсныг бут цохьсон түүхтэй. “ Агтны хариу жилдээ, аяганы хариу өдөртөө” хэмээх өвгөдийн мэргэн үг байдаг.   Хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид хэмээн ялгалгүй бүгдийг хайр найргүй хороож байсан хэрцгий фашистуудын эсрэг дэлхийн II дайн эхэлсэн  өдрөөс л  монголчууд Зөвлөлтийг ард түмнийг  дэмжсэн.  Амаргүй он жилүүдэд монгол хүн бүр  чадлаараа тусалж  морь, дулаан хувцас, мах зэргийг илгээн  хөршдөө  тусалсан билээ. Энэ дайнд Улаан Арми ялалт байгуулсан.  Оросын ард түмэн ч   хүнд,хэцүү үед тусалж байсан Монголын ард түмний тусыг   мартаагүй. Тиймээс  Ялтад болсон Черчиль, Рузвельт, Сталин нарын уулзалтын үеэр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөр гэсэн шаардлага тавихад хэн ч эсэргүүцээгүй. Ингэж л Монгол  Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан түүхтэй.

Мөн түүнчлэн 1960-аад онд манай оронд  аж үйлдвэрийн салбар  идэвхтэй хөгжихөд  ЗХУ голлох үүрэг  гүйцэтгэсэн. Тухайлбал, 1957 оны хоёр улсын  байгуулсан   гэрээний  дараа энэ ажил улам эрчтэй урагшилж, ЗХУ шилдэг мэргэжилтнүүдээ  илгээхийн сацуу монголчуудыг сурган мэргэжлийн боловсон хүчнийг  бэлтгэсэн.  Тухайн үед  ЗХУ ч, Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн байгууллага (СЭВ) ч Монголд хөрөнгө оруулалт хийсний үр дүнд  150 гаруй үйлдвэрийг барьж, байгуулж чадсан юм.   Дэд бүтэц, сургууль, хүүхдийн цэцэрлэг, эмнэлэг, хорооллууд гээд Зөвлөлтийн оролцоотойгоор баригдсан эдгээр байгууламжууд өнөөдөр ч ашиглагдаж буй. Эдгээр чухал байгууллагуудын нэг УБТЗ,  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр  бөгөөд эдгээр нь улсын төсвийг нуруундаа үүрч явдгийг хэн бүхэн мэднэ.  Энэ байгууллагуудад ч ЗХУ тасралтгүй хөрөнгө оруулсаар ирсэн. Тухайн үеийн систем мөнхөд байх мэтээр  бодож байсан үе. Тэр үед морь унасан монгол хүн капитилизмыг алгасч буйг дүрсэлсэн зургийг хаанаас ч олж харж болохоор байв. Зурагт өгүүлсэнчлэн  Монгол Улс   зах зээлд оролгүйгээр шууд хөгжлийн шинэ үе рүү  хөл тавьсан.  ЗХУ задарч, Эдийн засгийн хамтын нөхөрлөлийн  байгууллага, улсын төлөвлөгөөт эдийн засаг үгүй болсны дараа социализмын үед баригдсан үйлдвэрүүдийг зохион байгуулалттайгаар хувьчлал нэрийн дор устгаж  үгүй хийсэн. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр маань гэхэд л  зах зээлд шилжсэн мөчөөс саалийн  үнээ болж хувирсан.  “Эрдэнэт” үйлдвэр бол яахын аргагүй улс орныг тэжээгчээс гадна хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны бэлэгдэл билээ.  Өдгөө тус үйлдвэр  100 хувь манай улсын өмч болсон.   УБТЗ-ыг дурдах нь зүйтэй.  Энэ том төсөл нь 1949 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүнийг улс доторхи улс ч гэдэг.  БНМАУ-ын дэд бүтцийн үндэс, ирээдүйд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурь болсон гавъяатай гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Монгол, Орос хоёр өргөн хүрээнд  нягт хамтран ажиллаж он жилүүдэд шинээр баригдах үйлдвэрүүдэд ажиллах боловсон хүчний асуудал шийдчихсэн байсан бөгөөд энэ нь улс орны хөгжилд том түлхэц болсон нь ойлгомжтой. БНМАУ-ын сэхээтэн, инженерүүд  бүгд орос хэл эзэмшсэн байсан бөгөөд шинжлэх ухааны салбар ч Зөвлөлтийн жишгээр хөгжсөн. Харамсалтай нь  зах зээлд шилжсэн  үеэс шинжлэх-ухаан техникийн нөөц нь ач холбогдлоо алдчихаад байгаа. Тухайлбал, 1990-ээд оноос барууны сургалтын стандартыг хуулбарласнаар зөвлөлтийн сургалтын системийг үгүй хийж орхисон. Орост боловсон хүчин  бэлтгэх асуудал  Засгийн газрын буюу Путины гэгддэг тэтгэлгийн хүчээр  тасарсангүй өнөөдрийг хүрч Оросын их, дээд сургуульд монгол залуус суралцсаар байна. Ийн явсаар  2019 онд Орос, Монголын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулснаар шинэ боломжууд бий болов. Уг гэрээний хүрээнд  хоёр улсын Засгийн газрын хоорондох худалдаа-эдийн засгийн арав гаруй  гэрээг үзэглэсэн. Эдгээр баримт бичгүүд нь хоёр орны  цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох буй за.  Мөн Орос, Монгол, Хятадын гурван талын хэлэлцээ, “Сила Сибири-2” хийн хоолойн  төсөл бий. Түүний албан ёсны нэр нь “Союз-Восток”  бөгөөд энэ нь улс орнуудыг хөгжих шинэ боломжийг нээж өгөх нь дамжиггүй. Харин  эрх баригчид маань гэрээ байгуулсан талаар ярихаас   хэтрэхгүй байна. Иймэрхүү  үйлдэл нь  эдийн засгийн хөгжилд чөдөр тушаа болох нь мэдээжийн асуудал. Дашрамд дурдахад өнөөдөр Монгол, Оросын аль аль нь Хятадын тал санаачилга гаргана гэсэн хүлээлттэй байгаа.  Тиймээс монголчуудын хувьд ихэд чухалд гэгддэг, хятад барааны үнэд цохигдсон Оросын өргөн хэрэглээний барааны импортыг нэмэгдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Оросын зах зээл дээр Монголын бараа бүтээгдэхүүн бараг байхгүй, сурталчилгаа маркетингийн ажил ч бараг хийгдэхгүй байгаа. Хоёр улс ирээдүйтэй бөгөөд үр өгөөжтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх  цаг болжээ.

Үнэн хүчтэй!

Одоо монголчуудын Орост хандах хандлагын талаар ярилцья. Дэлхий даяараа ялангуяа барууны хэвлэл, олон нийтийн сүлжээгээр оросуудыг муулсаар байна. Барууны хэвлэлүүдийг Монголд ямар ч хяналтгүйгээр нэвтрүүлдэг. Харамсалтай нь Орос болон оросуудыг үзэн ядах сурталчилга явагдахын хажуугаар  барууныг дэмжсэн мэдээллийг түгээсээр.  Иймэрхүү мэдээлэл түгээгчдийн дуу хоолой тасрахгүй байгаа хэдий ч монголчууд угаасаа оросуудад эерэг ханддаг хэвээр. Энэ нь ямар шалтгаантай вэ?

Нэгдүгээрт, Монгол ЗХУ-тай хамтран ажилласны хүчинд тусгаар тогтнолоо баталгаажуулж чадсан. Монголчуудын дийлэнх нь  Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан бусад орнуудын адил Орос болон оросын соёлд эерэг ханддаг гэдэгтэй хэн ч маргахгүй.

Гэвч сайны хажуугаар саар гэдэгчлэн барууны орнуудтай холбоотой ашгийн бус байгууллагаар дамжуулан сөрөг нийтлэлүүдийг гаргасаар байна. Үүний нэг жишээ гэвэл тусгаар, бие даасан бодлоготой шинэ Монголыг байгуулахад ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг гуйвуулсаар байгаа явдал. Иймэрхүү мэдээллийг баруунаас санхүүжүүлэгч байгууллагаар дамжуулан цацдаг.  Ингэхдээ үнэнээс гуйвуулж, янз бүрээр чимж бичдэг. Ингэхдээ бүр   “барууны либерал”  маягийн шүүмжлэлийн  байр сууриас хандан түүхэн үнэнийг гуйвуулж, ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх нь бий. Улсынхаа үнэн түүхийг мэддэг монголчууд  үүнтэй санаа нийлдэггүй.

Энэ бүхнийг эсэргүүцсэн шүүмжлэлийг ах дүү Зөвлөлтийн ард түмэнд үргэлж талархаж явдаг ахмадын амаас хамгийн их гардаг бөгөөд тэд энэ үзлээ үр хүүхдүүддээ ч хэлж ярьж өгдөг.

Хоёрдугаарт, дийлэнх монголчуудын хувьд  Орос, ЗХУ гэдэг нь ижил утгатай  бөгөөд зөвхөн сайн сайхнаар дурсдаг.Тэртээ 1990-ээд онд Орост болсон өөрчлөлтийг олигари-либералуудын хийсэн хэмээн үздэг. Өдгөө Украинд явуулж буй тусгай ажиллагааны талаар  “энэ бол нэг л биш , олон улсын хэвийн харилцаанаас хазайсан хэрэг” гэнэ.  ОХУ  болон В.Путины тэвчээр алдарсны илэрхийлэл гэх хүмүүс ч бий. Оросын шийдвэр,  буруу ойлголтыг удалгүй залруулж өгнө хэмээн зарим нь  найдна.  Харин үлдсэн нь Орос барууныхны аманд багтахгүй хэмээн өөрийн аж үйлдвэрүүдийг сэргээх цаг ирсэн. Орос ч ингэж чадна, барууны нөлөөнөөс гарна гэсэн байр суурьтай иргэд ч  бий.  Украинд явуулж буй тусгай ажиллагааны талаархи янз бүрийн мэдээлэл нь  Монголын нийгмийн санаа бодлыг хордуулж байгаа хэдий ч энэ нь Оросын ард түмэнд хандах хандлагыг өөрчилж чадахгүй.  Ер нь барууныхны Украин болон барууныхны талаархи  цацаж буй худал мэдээлэлд  амархан автахаар. Эрх баригчид энэ талаар  ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа нь ард иргэдийн дунд янз бүрийн үзэл бодлыг түгээхэд хүргэж байна гэдгийг хэлмээр байна. Үүний нэг тод жишээ  шоронд хоригдож байсан  Ардчилсан намын Э.Бат-Үүл. Тэрбээр нэр хүнд олж авахын тулд Украиныг өмөөрч өлсгөлөн хүртэл зарласан.

Гуравдугаарт, Монголд бүх хүн тэгш эрхтэй, үзэл сурталд автаагүй ардчилсан нийгмийг байгуулахдаа  шинэ зорилтыг  оновчтой тодорхойлж чиглэл гаргаж өгсөнгүй . Бүх нийтээрээ барууны үзэл баримтлалыг шүтсэн, либерализмд чиглэсэн үзэлд автаж, тэр хөгжлийн бодлого нь  ахмад үеийнхний байр суурьтай зөрчилдсөн.  Зөвхөн баяжих гэсэн сэтгэлгээ  ард түмнийг амин хувиа бодсон хэрэглэгч болгож, өөрийгөө хөгжүүлэх сэтгэлийг үгүй хийн, хүнийг  хэрэглэгч болгосон. Иймэрхүү үзэл баримтлалтай нийгэм хойд хөршөө  сонирхохоо болиход хүргэсэн. Дэлхийн глобалчлал аажмаар үгүй болж олон талт бодлоготой,  олон төвтэй, янз бүрийн хувилбар бий болсон өнөө үед  өөрийн сонголтоо хийх амаргүй үе бидний өмнө тулгараад байна.

Хамгийн гол нь монголчууд оросуудад үргэлж ахан дүүс шиг хүндэтгэлтэй хандсаар ирсэн, хандаж ч байгаа. Ахуй амьдралдаа хүртэл  хэрэглэсээр ирсэн, засвар авдаг техникийг  “орос чанар” гэнэ.  Нийгэм, соёл-боловсролын хувьд ч орос, зөвлөлтийн сонгодгийг өндрөөр үнэлнэ. Европын сонгодог боловсролыг оросууд авчирч, Европын соёлыг оросын болон Зөвлөлтийн мэргэжилтнүүд түгээж, спортын салбарт гаргаж буй амжилт нь ЗХУ-ын үед тавигдсан үндэс суурь хэмээнэ. Манай ард түмэн энэ бүхнийг мартаагүй, үнэлдэг бөгөөд цаашид улам хөгжүүлнэ. Үүний нэг жишээ нь манай тамирчин оролцоогүй тэмцээн болвоос оросуудыг дэмждэг нь бодит амьдрал дээрх баримт. Энэ нь маш ихийг илтгэж байгаагийн нэг илэрхийлэл. Бид бие биеэ ах дүү мэтээр хүлээж авдаг  ийм ойр дотно харилцаа өөр хаана ч байхгүй.  Учир нь бидэнд булаацалдах юм гэж үгүй,  үргэлж бие биедээ тусалсаар ирсэн.  Дашрамд дурдахад, өдгөө ОХУ нь яг одоо маш том улс төрийн өөрчлөлттэй нүүр тулсан бөгөөд хамтран ажиллах давуу тал нь хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлнө. Өдгөө өрнөж буй үйл явдал дэлхийг хоёр туйлд хуваахад хүргэж байгаа тул  хамтын ажиллагааны дараах чиглэлүүд илүү их анхаарлаа хандуулмаар байна.

Хүмүүнлэгийн салбарт дахь хамтын ажиллагаа нь бидний  харилцааг бэхжүүлэхэд хамгийн ихээр нөлөөлөх бөгөөд огтлолцлын цэг хэмээн нэрлэж ч болно.  Түүх  соёлын салбарын солилцоо, архивын материалуудыг нээлттэйгээр солилцох хэрэгтэй. Оросын талаас энэ чиглэлийн хамтын ажиллагаанд маш их  тусламж үзүүлнэ. Мөн  соёл, шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг сэргээх шинэ эрин болно. Ингэж л  Оросын зөөлөн хүчний бодлогыг  улам бүр идэвхжүүлэх боломжтой юм. Ямар нэгэн таамаг дэвшүүлэлгүй шууд  хэлэхэд,   урлаг соёл тэр дундаа спорт, кино урлаг, соёлын салбар дахь бүх  солилцоо Оросыг улам бүр татах болно. Ийм татах хүч үр өгөөжтэй хамтын ажиллагааны үндэс суурь болох юм.

Ирээдүйд гарах өөрчлөлтын эхний шинж  гэвэл Орос манайхыг “жийрэг” улс гэсэн байр сууриа эргэн нэг харах явдал. Үүнийг хэрэгжүүлэхийн  тулд улс төрийн хүсэл эрмэлтэй байхад л хангалттай. Удахгүй томоохон өөрчлөлт гарна гэдгийг  олж харахын сацуу  үүсээд буй нөхцөл байдал бидний хойд хөрштэйгээ харилцах стратегийн харилцааны үндсэн зарчмыг өөрчлөхгүй л болов уу.

Өнөөдөр Украинд өрнөж буй үйл явдал барууныхан олон жилийн туршид зохион байгуулалтай, чимээгүй Орос Украины хооронд  муудалцуулахаар өдөөн хатгах ажиллагаа явуулсны үр дүн. Энэ шийдвэрлэх мөч өнгөрсний дараа Орос хөгжлийн шинэ замыг сонгож,  АНУ болон Европын хүчээр тулгаж байсан либерал-олигархуудын нөлөөнөөс  сална. Орос анх удаагаа шударга үнэн, бүрэн бие даасан тусгаар тогтнол, өөрийн хөгжлийн ирээдүйн төлөө тэмцэж байгаа юм биш. Түүхийг эргэн харваас  үнэн шударга үргэлж ялсаар ирсэн. Манай хоёр ард түмэн эхнээсээ бие биедээ шударга хандаж ирсэн бөгөөд тиймээс бидний харилцаа  ч бат бэх, цаашид энэ хэвээр үргэлжлэх  болно.  Нацизмын эсрэг тэмцэж буй  хүн бүрт үүнийг уламжлахыг хүснэ.

 

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим