Дэлхий дахинд
2021 онд 34 улс интернетийг 182 удаа тасалжээ
Өнгөрөгч 2021 онд манай гаргийн 34 улсын засгийн газрын санаачлагаар интернетийн сүлжээг 182 удаа тасалсан байна гэж арилжааны бус Access Now байгууллага судалж гаргасныг The Record хэвлэл дамжууллаа.
Интрнетийн сүлжээг тасалсан тоогоороо Энэтхэг улс дөрвөн жил дараалан тэргүүлж байна гэж энэ судалгаанд өгүүлжээ. Өнгөрөгч 2021 онд энэ улсын янз бүрийн бүс нутагт засгийн газрын санаачлагаар интернетийн сүлжээг 100 гаруй удаа тасалсан байна. Мөн Мьянманы ард иргэд 15-аас цөөнгүй удаа интернетгүй болж хохирсон гэж Access Now-ийн шинжээчид онцолжээ.
Хэдийгээр тооны хувьд Мьянма цөөн мэт харагдаж байгаа ч интернет тасалдсан хугацаа нь хэдий байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Мьянманы нэг хязгаарын ард иргэд гэхэд л 2021 оны хоёрдугаар сарын 3-ныг хүртэл нийтдээ 593 хоног интернетийн сүлжээнд нэвтэрч чадахгүй, ямар ч мэдээлэлгүй суужээ.
Үүнээс гадна өнгөрөгч 2021 онд элдэв эсрэгүүцлийн хөдөлгөөнүүдийг хязгаарлах зорилгоор гар утасны интернетийг хаасан тохиолдол дэлхийн улс орнуудад 2-37 дахин өссөн гэж Access Now-ийн шинжээчид онцолсон буайна. Энэ аргыг хэрэглэсэн улс орнуудад Бангладеш, Буркина-Фасо, Казахстан улсуудаас гадна өөр 15 улс орон орж байна.