Дэлхий дахинд
Берлинд майн баярын жагсаал болж цагдаа нар 37 хүн баривчилжээ
Зүүний байгууллагуудаас зохион байгуулдаг тавдугаар сарын 1-ний уламжлалт жагсаал ХБНГУ-ын нийслэл Берлинд болж хууль сахиулагчид 37 хүнийг баривчиллаа гэж хотын цагдаагийн газар өөрийн Twitter хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
“Одоогийн байдлаар 37 хүнийг саатуулаад байна, үүн дотор хууль сахиулагчид руу лонх шидэлсэн хүмүүс ч байна” гэж мэдэгдэлд дурджээ. Гэхдээ энэ удаагийн жагсаал нь “сүүлийн 10 жилд Берлинд болсон тавдугаар сарын нэгний жагсаалуудаас хамгийн тайван жагсаал боллоо” гэж онцолсон байна.
Тавдугаар сарын 1-ний ням гаргийн 18,00 цагт Берлинд зүүний байгууллагуудаас уламжлал болон зохион байгуулдаг жагсаал эхэлсэнд 14 мянга орчим хүн оролцсон гэж хууль сахиулагчид мэдээлжээ. Зохион байгуулагчид харин эхлээд 20 мянган хүн оролцсон гэж мэдээлсэн юм. Жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол гарсан ч том хэмжээний эмх замбараагүй явдал гараагүй гэнэ.
Берлиний Кройцберг дүүрэгт цагдаагийнхан жагсагчдын эсрэг чинжүүний хий ашиглахад хүрсэн байна. Жагсаал зохион байгуулагчид цагдаа нарыг эмх замбарагүй байдал үүсгэж нөхцөл байдлыг хурцатгахаар өөрсдөө өдөөн хатгаж байна хэмээн шүүмжилжээ.
Тавдугаар сарын 1-ний жагсаал цуглаан болох үеэр Берлинд дэг журам сахиулахаар цагдаагийн 5,5 мянган ажилтан хүч нэмэгдүүлэн ажилласан байна.