Дэлхий дахинд
Шольц: Украинтай зөвшилгүйгээр Оросын эсрэг хоригоо Өрнөд цуцлахгүй
Өрнөдийн орнууд Украин улстай зөвшилцөлгүйгээр Оросын эсрэг хоригоо цуцлахгүй гэж Германы канцлер Олаф Шольц мэдэгджээ. “Украинтай харилцан зөвшилцөлгүйгээр бид хоригоо цуцлахгүй” гэж германы канцлер ZDF телевизэд өгсөн ярилцлагадаа тэмдэглээд “Москва харин Киевтэй ярилцах ёстой” гэж нэмсэн байна.
Байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож, оросын цэргийг Украинаас гаргахыг Өрнөдийн орнууд эрмэлзэж байна гэжтэр хэлжээ.
“Орос ялах ёсгүй, Украин ч ялагдах ёсгүй. Манай газар нутаг надад хүрэлцэхгүй байна, өнөөдөр өөр нэгэн эзэмшиж байгаа хил хязгаар надад таалагдахгүй байна гээд үүнийг өөрчлөх гэж зэвсэг хэрэглэдэг XVIII-XIX зууны үеийн имперализмын хамгийн муу хэв маягийг бид өнөөдөр өөрчлөх ёстой” гэж ХБНГУ-ын канцлер онцолсон байна.
Орос улс энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины онцолсноор бол энэ ажиллагааны гол зорилго нь “киевийн дэглэмийн хүчирхийлэл, хядлагад найман жилийн туршид зүдэрсэн хүмүүсийг чөлөөлөх явдал” гэнэ. Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ оросын зэвсэгт хүчин зөвхөн украины цэргийн байгууламж, дэд бүтцэд цохилт өгч байгаа, энгийн ард иргэд суурин газруудад ямар ч аюул учруулахгүй гэсэн юм. Ажиллагааны гол зорилгоо Донбассыг чөлөөлөх явдал гэж БХЯ нэрлэсэн байна.