Дэлхий дахинд
BBI: Оросын баячууд оны эхнээс 45 тэрбум доллараа алджээ
Оросын баячуул энэ 2022 оны эхнээс 45.484 тэрбум ам.доллараа алдсаны дотор “Новатэк”, “Сибура”-гийн эзэмшигч Геннадий Тимченко бараг долоон тэрбумын алдагдал хүлээсэн байна. Тимченко өнөөдөр 15,5 тэрбумын хөрөнгөтэй юм хэмээн Bloomberg Billionaires Index-ийн үнэлгээгээр гарсныг РИА Новости агентлаг дамжуулжээ.
Энэ үнэлгээнд дэлхийн хамгийн баян 500 гэр бүлийг оруулсны 23 нь оросын иргэд байж тэд 328.04 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Оросын баячуулын тэргүүнд “Норникел”-ийн үндсэн эзэмшигчдийн нэг Владимир Потанин 31.5 тэрбумын хөрөнгөтэй бол энэ хөрөнгө нь оны эхнээс 645 сая ам.доллараар нэмэгджээ. “Новатек”-ийн хамтран эзэмшигч Леонид Михельсон оны эхнээс 6.48 тэрбум ам.доллараа алдаж одоо 26 тэрбум ам,доллартай үлдсэн байна.
BBI-ийн үнэлгээний гуравдугаарт жагсдаг Новолипецкийн захирал, үндсэн хувьцаа эзэмшигч Владимир Лисин 23.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, гэхдээ тэр өнгөрсөн хэдэн сард 4,27 тэрбумын алдагдал хүлээсэн байна. “Северстали”-ийн эзэн Алексей Мордашов 23,5 тэрбумын хөрөнгөнөөсөө 5,33 тэрбумыг алджээ.
USM холдингийг үндэслэгч Алишер Усманов 1,63 тэрбумыг алдаж 19,6 тэрбум ам.доллартай байна. Еврохима болон Сибирийн нүүрсний эрчим хүчний компаний эзэмшигч Андрей Мельниченко харин 18,3 тэрбумын хөрөнгөтэй байсан дээрээ 853 сая ам.доллар нэмж олсон байна. Алтны “Полюс”-ыг хянадаг сенатч Сулейман Керимов 14.4 тэрбумаасаа 834 сая доллар алджээ. “Ренова” группын тэргүүн Виктор Вексельберг 16 тэрбумын хөрөнгөтэй ч оны эхнээс 2,43 тэрбум ам.доллар алдсан байна.
Оросын баячуулын хөрөнгө 2022 онд 32 тэрбум ам.долларын хөрөнгө алдана, Украин дахь хурцадсмал байдлын улмаас нөхцөл байдал улам муудна гэж Bloomberg хоёрдугаар сард мэдээлж байсан юм.