Дэлхий дахинд
Стоунхенжийг хэн барьсан, анхдагч нь мөн үү
Неолит болон хүрлийн үеийнх хэмээн ярьдаг Стоухенж бол британийн бэлгэ тэмдэг, түүхэн дурсгал. Энэ гайхамшигт дурсгалыг олон үеийн туршид судалж янз бүрийн таамаг дэвшүүлж ирсэн. Британийн Саутгемптоны их сургуулийн эрдэмтэн Сэмюэль Хадсон судалгааныхаа шинэ дүгнэлтийг шинжлэх ухааны “PLOS One” хэвлэлд нийтэлсэн байна.
Эндээ эртний энэ дурсгалыг хэн барьсан гэдэгт илүү анхаарал хандуулжээ. Судалгаагаар өнөөгийн британичуудын нэг хувь нь л уугуул иргэдээс гаралтай, харин арал дээр 11 мянган жилийн өмнө мөстлаг хайлах үеэр өөр газраас хүмүүс ирж суурьшсан. Ойролцоогоор 6000 жилийн британийн арал дээр европчууд ирж уугуул иргэдийг халсан байна. Дараа нь 4,5 мянган жилийн өмнө Төв азиас дараагийн суурьшигчид иржээ. Харин 3000 жилийн өмнө энэ түүх дахиад давтагдсан. Шилжин суурьшигчдын шинэ урсгал ирэх бүрийд тэдний өмнөх үе нь үгүй болж байж.
Тэгэхээр Стоунхенж баригдахаас өмнө энд хүмүүс амьдарч ан гөрөө хийж байж. Профессор Дэвид Райха бүр Сотоухенжийг европоос нүүдэллэн ирсэн анхын хүмүүсийн хойч үе барьсан гэж байна. Тэгээд цагаачлагчдын дараа дараагийн үе нь энэ байгууламжийн бусад тойргуудыг барьсан гэжээ.
Стоухенжийг ойролцоогоор 5000 жилийн өмнө, гэхдээ алдарт чулуун тойргийг неолитийн үеийн төгсгөлөөр МЭӨ 2500 онй үед барьсан гэдэг.