Дэлхий дахинд
Царьград: генерал Дворников Украины ажиллагааг Сири маягаар удирдах нь
Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагааны ерөнхий командлагчаар Сирид үүрэг гүйцэтгэсэн генерал Александр Дворников томилогдон очих гэж байна гэсэн мэдээлэл саяхнаас өрнөдийн хэвлэлээр тарж эхэлсэн. “Царьград” хэвлэлд бичсэнээр бол генерал Дворниковыг энэ тушаалд томилсноор Украин дахь оросын армийн идэвх сэргэх гэнэ. Өрнөдийн хэвлэлүүд энэ генералыг байлдааны асар их туршлагатай хүн хэмээн тэмдэглэж байгаа юм. Генерал Дворников Сирид үүрэг гүйцэтгэж байгаа ОХУ-ын Зэвсэгт хүчний бүлэглэлийг 2015-2016 онд удирдаж нөхцөл байдлыг огцом өөрчилж чадсан гэдэг. The Economist хэвлэлд гэхэд л Дворниковыг их ухаалаг, бусдын саналыг сонсох чадвартай хэмээн бичсэн байна.
Гэхдээ өрнөдийн хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл генералыг бас буруутган бичсээр байна. The New York Times сонинд гэхэд “Оросын армийн Украин дахь ажиллагаа нь сунжирч, давшилт нь суларсан, өрнөдийн орнууд Украинд их хэмжээний зэвсэг нийлүүлж байгаа үед дорнод нутагт оросын давшилтыг сэргээж өөрчлөхөөр шийдэж ажиллагааныхаа командлагчаар Сирийн иргэний байгууламж, орон сууцны хорооллуудад цохилт өгөх тушаал өгч байсан хүнийг томилохоор шийдлээ” гэж бичжээ.
Энэ бүхнээс үзэхэд генерал Александр Дворниковыг украин дахь ажиллагааны командлагчаар томилоход Өрнөд сэтгэл түгшиж байгааг харуулж байна. Сирийн байлдааны ажиллагааг удирдаж туршлага суусан, чадварлаг цэргийн даргыг ийн томилсноор нөхцөл байдлыг маш богино хугацаанд эмх журманд оруулж мэдэх юм хэмээн novostivl.ru хэвлэлд бичжээ.