Дэлхий дахинд
Турк улс Сирид цэргийн ажиллагаа явуулж магадгүй
Турк улс Сирид цэргийн ажиллагаа явуулж магадгүй, энэ асуудал ойрын өдрүүдийн хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаа гэж Aksam в Анкаре сонины төлөөлөгч, шинжээч Эмин Пазаржы үзэж байна.
Турк улс сая сая сири иргэнийг Сирийн аюулгүй бүсэд эргүүлж аваачих төсөл бэлтгэж байна гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган өнгөрөгч мягмар гарагт мэдэгдсэн.
Эрдоган үүний өмнө бас Турк улс сирийн дүрвэгсдийг эх орондоо эргэн ирж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд Сирийн умард нутагт 100 мянган угсармал байшин барихаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм.
“Энэ бол хангалтгүй гэж Турк бүр эхнээс нь л хэлж байсан. Өөрөөр хэлбэл Туркийн хувьд сирийн бусад хэд хэдэн мужаас аюул заналхийлсээр байна. Ноцтой сөргөлдөөн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Манай цэргүүд тэнд амь үрэгдэж байна. Ажиллагаа өдөр ирэх тутам ширээн дээр нэмэгдэж байна. Тэгэхээр Турк улс шаардлагатай болоод л энэ ажиллагааг явуулж байгаа. Үүнийг үл тоомсорлон орхиж болохгүй. Ийм явдал болохгүй хэмээн бодох нь буруу гэж би бодож байна” гэж шинжээч A Haber телевизээр ярьжээ.
Сирийн умард нутагт бүр 2017 онд цэрэг зэвсэггүй бүс байгуулсан. Дараа нь 2020 оны гуравдугаар сарын 6-нд Орос, Туркийн тохиролцоогоор гал зогсоох дэглэм тогтоосон ч террористууд үүнийг байнга зөрчсөөр байгаа юм.
Турк улс 2017 оноос хойш Сирийн умард нутагт цэргийн гурван ч ажиллагаа явуулж Алеппогоос хойш Аазаз болон Жераблус хотын хооронд аюулгүй байдлын халхавч бүс байгуулж Африныг эзлэн, Евфрат голоос дорно зүгт хилийн районыг хяналтад аваад байгаа юм.