Нийгэм
“Эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажилла”
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нарт дараах үүргийг өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд “Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг бид мэднэ.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ийм асуудлуудыг тусгайлан анхаарч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, туслахыг иргэд хүсэж байна.
Иймд Монгол Улсын иргэн амь насаа алдсан тохиолдол бүрийг нухацтай шалгаж, үнэн зөвийг тогтоож, шуурхай шийдвэрлэж, шалгах шаардлагатай. Нөгөө талаас иргэний хардах эрхийг хүндэтгэж, эргэлзээг нь тайлж, хуулийн хүрээнд олон нийтэд болон ар гэрийнхэнд нь үнэн зөвөөр мэдээлэх ёстой.
Та бүхнийг хуулийн дагуу шуурхай ажиллаж, олон нийтийн эргэлзээ төрүүлсэн хэргүүдийг дахин нягталж, хэргийн бодит үнэнийг тогтоож, үндэслэлтэй мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллахыг үүрэг болгож байна.
Хууль хүчний байгууллага зөвхөн хуулийн хүрээнд үнэнч, шударгаар ажиллах ёстойг дахин анхааруулья.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд9 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ