Дэлхий дахинд
Украин улс эдийн засгаа сэргээхэд “Их 7” бүлгийн тусламжид найдлага тавьж байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украин улс эдийн засгаа сэргээхэд “Их 7” бүлгийн тусламжид найдлага тавьж байна гэж тус бүлгийн цахим уулзалтын үеэр мэдэгджээ.
Тэрбээр Украины эцсийн зорилго нь тус улсын нутаг дэвсгэрээс Оросын Зэвсэгт хүчин, техникийг бүрэн гаргах, ирээдүйд өөрийгөө хамгаалах чадвартай байх баталгаа юм гээд “Их 7” бүлгийн гишүүн орнуудад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ. Украин нь батлан хамгаалах салбар, эдийн засгийн сэргээн босголт, эдийн засгийн болон эрчим хүчний аюулгүй байдлын баталгааны тал дээр олон улсын түнш орнууд, ялангуяа “Их 7” бүлгийн гишүүн орнуудад ихээхэн найдлага тавьж байна гэж Зеленский онцолсон байна.
“Их 7” бүлэг олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран Украинд нийт 24 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг олгож, олгохоор амлаад байна. Ойрын үед Украинд туслах зорилгоор богино хугацааны санхүүгийн туслалцаа, дэмжлэгээ нэмэгдүүлнэ гэж “Их 7” бүлгийн мэдэгдэлд онцолжээ.