Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсч 17.1 их наяд төгрөг, иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 35 хувиар өсч 8.9 их наяд төгрөг хувийн байгууллагынх 17 хувиар өсч 7.9 их наяд төгрөгт хүрчээ. Иргэдийн зээлийн 1.7 хувийг, байгууллагын зээлийн 31.6 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.
Банкуудын 17.1 их наяд зээлийн 14.4 их наяд нь төгрөгийн, 2.7 их наяд нь ам.долларын зээл байгаа аж. Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 506 тэрбум төгрөгөөр өссөн гэнэ. Харин хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 125 тэрбум төгрөг буюу 13 хувиар буурчээ. Чанаргүй зээлийн тухайд өмнөх сараас 283 тэрбум төгрөгөөр мөн буурсан байна.
Нийт хугацаа хэтэрсэн зээлийн 84 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлжээ. Бусдыг нь улсын байгууллага, иргэдийн зээл бүрдүүлж байна.
Тайлант сард банкууд 1152 зээлдэгчид 100 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 56.2 хувь нь хөтөлбөрийн, 43.8 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгожээ. Тухайн сард олгосон ипотекийн зээлийн дундаж хүү 10.1 болж өмнөх сараас 0.7 нэгж хувиар, өмнөх жилийн мөн үеэс 0.6 нэгж хувиар буурчээ.