Дэлхий дахинд
Улаан талбайд ялалтын парад боллоо
ОХУ-ын нийслэл Москва хотын төв Улаан талбайд Аугаа их Ялалтын 77 жилийн ойд зориулсан цэргийн уламжлалт парад боллоо. Энэ удаагийн цэргийн парадад гадаад орнуудын төрийн тэргүүнүүдийг уриагүй, нөгөө талаар Оросын зэсэгт хүчин Донбассыг чөлөөлөх цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаагаараа онцлог боллоо. Цэргийн парад эхлэхийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путин оросын эх орноо хамгаалагч баатруудын гавьяа, алдрыг магтан үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.
Ялалтын парадад 11 мянган цэрэг офицер оролцсон байна. Цэргийн техникийн цуваанд нийт 131 нэгж техник жагссаны тэргүүнд Аугаа их Эх орны дайны шилдэг танк болох домогт Т-34-85 танк явжээ.
Техникийн цуваанд -72Б3М, Т-90М танкууд “Прорыв”, Т-14 “Армата”, явган цэргийн хуягт “Курганец”, БМП-2 “Бережок”, БМП-3, хуягт машин “Тайфун-К”, “Тайфун-ВДВ”, “Тигр-М”, өөрөө явагч их буу “Мста-С”, оператив тактикийн пуужингийн “Искандер” цогцолбор, шуурган галын тийрэлтэт “Торнадо-Г”, агаараас эсэргүүцэн хамгаалах С-400, “Бук-М3”, “Тор-М2”, пуужин харвах “Ярс” цогцолбор, робот техникийн “Уран-9” комплекс, болон орчин үеийн зэвсэглэлүүд явсан байна.
Агаарын хөлгүүдийн жагсаалд Эх орны дайнаас хойш бүтээсэн хамгийн орчин үеийн шилдэг 77 нисэх онгоц, нисдэг тэрэг орж Улаан талбай дээгүүр нисч өнгөрсний дотор стратегийн пуужин тээгч Ту-95МС, Ту-160, агаарын танк Ил-78, сөнөөгч МиГ-29, Су-35С, МиГ-3 тав дахь үеийн шинэ Су-57, алсын бөмбөгдөгч Ту-22М3, агаарын удирдлагын Ил-80 онгоц, Ка-52, Ми-28Н, Ми-24, Ми-8 нисдэг тэргүүд, агаарын тээврийн хамгийн том Ми-26 нисдэг тэрэг оржээ.
Цэргийн парад уламжлал ёсоороо “Русские витязи”, “Стрижи” маркийн есөн онгоц “доржпаламын шоо” хэлбэрээр нисэн оросын далбааны гурван өнгөөр тэнгэрийг чимэглэснээр өндөрлөлөө.