Эдийн засаг
Үхрийн цул мах нэг килограмм нь 11104 төгрөгийн үнэтэй байна
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 8.7, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны үнэ 11.0 хувь, ямааны ястай махны үнэ 9.0 хувь, адууны ястай махны үнэ 5.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувиар өсч, үхрийн ястай мах, адууны ястай махны үнэ болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
2019 оны 1-р сарын 23-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7273 төгрөг, үхрийн /ястай/ мах 8982 төгрөг, үхрийн цул мах 11104 төгрөг, адууны /ястай/ мах 6745 төгрөг, ямааны /ястай/ мах 5800 төгрөгийн үнэтэй байв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.