Дэлхий дахинд
Полянский: Украин Орост цохилт өгөх гэж байжээ
Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны явцад украины зүгээс Орост цохилт өгөхөөр нарийн төлөвлөгөө гаргаж байсныг олсон гэж НҮБ-д суугаа Оросын тусгай төлөөлөгчийн орлогч Дмитрий Полянский мэдэгдсэн байна. “Өнөөдөр бидний хувьд аль аль тал нь зорилгодоо хүрэх гэж харилцан дайн хийж байна. НАТО ч оростой ийм л дайн хийж байна. Энэ бол бидний нүүр тулаад байгаа бодит үнэн. Гэхдээ бид энэ ажиллагааг НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу явуулж байгаа, үүнийгээ ч НҮБ-д илэрхийлсэн” гэж Пролянский хэлсэн байна.
НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлд нь аль нэг улс орон өөрт нь зэвсэглэн халдсан тохиолдолд юмуу, халдахаар зэхэж байхад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс олон улсын энхтайван, аюулгүй байдлыг хангах шаардлагатай арга хэмжээ авахгүй байгаа тохиолдолд өөрийгөө цэргийн хүчээр хамгаалах бүрэн эрхтэй гэж заасан байдаг юм байна.
Украин улс Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улс болон Крымын нутаг дэвсгэрт гуравдугаар сард довтлон орох гэж байсан нь украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны үед олж авсан баримтаар нотлогдлоо гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев өнгөрөгч гуравдугаар сард мэдэгдэж байсан юм. Крымын тэргүүн Сергей Аксенов ч бас манай хойг руу украин цэрэглэн халдах таатай цаг мөчийг хүлээж төлөвлөгөө гаргачихсан, энэ нь зөвхөн цаг хугацааны л асуудал байсан гэж мэдэгдэж байлаа.
Киев гуравдугаар сард Донбасс руу давшихаар бэлтгэж, Украины үндэсний гвардийн командлагч хурандаа генерал Николай Баланы тушаал гарсан байсныг ОХУ-ын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 9-нд нийтэлж байсан юм.
Украины цэргийнхэн болон үндсэрхэг үзэлтнүүд гуравдугаар сарын 8-нд Крым, Донбасс руу довтлохоор бэлтгэж байсан баримтыг цэргийн тусгай ажиллагааны үеэр олж авсан гэж Донецкийн ардын бүгд найрамдах улсын эрх баригчид гуравдугаар сарын 6-нд мэдээлж байсан юм.
Цэргийн тусгай ажиллагаа
Орос улс Украины эсрэг хоёрдугаар сарын 24 цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааныхаа зорилгыг “киевийн дэглэмийн алан хядах ажиллагаанд найман жилийн туршид хэлмэгдсэн энгийн ард иргэдийг хамгаалах” гэж тодорхойлсон. Энэ ажиллагааны дүнд украиныг цэрэг зэвсэггүй болгох, “энгийн ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн” цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлж, хариуцлага тооцох гэнэ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол оросын зэвсэгт хүчин зөвхөн украины цэрэг, цэргийн байгууламжуудад цохилт өгч байгаа юм байна.