Дэлхий дахинд
Си Зиньпин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид баяр хүргэж эх орондоо урив
БНСУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тангараг өргөх ёслолд оролцсон БНХАУ-ын даргын орлогч Ван Цишан тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын дарга Си Зиньпиний нэрийн өмнөөс баяр хүргээд түүнийг Хятадад айлчлахыг урилаа гэж РИА Новости агентлагийн сурвалжлагч Сөүлээс мэдээлжээ.
Тангараг өргөснийхөө дараа Юн Сок Ёль үдээс хойш нь гадаадын төлөөлөгчдйин хүлээн авч уулзсан байна.
БНХАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Ван Цишань баяр хүргэх үеэр сонгуульд ялсны нь дараа Си Зиньпин баяр хүргэсэн илгээлт явуулсан хийгээд гуравдугаар сарын сүүлчээр утсаар ярьсныг талууд эргэн дурсчээ.
“Дарга Си Зиньпин танд баяр хүргээд, тааламжтай үедээ Хятадад айлчлахыг урьсан” гэж Ван Цишань мэдэгдсэн байна.
Тэр бас Сөүл, Бээжингийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр Өмнөд Солонгосын шинэ Засгийн газарт хандаж таван хүсэлт дамжуулсан байна. Түүнийхээр бол Өмнөд Солонгостой стратегийн харилцааг хөгжүүлэх, бүхий л түвшинд солилцоог идэвхжүүлэх, бодит хамтын ажиллагааг хүчирхэгжүүлэх, чөлөөт худалдааны талаарх хэлэлцээрийн хоёр дахь шатыг эцэслэх, гурав дахь орны зах зээлд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх явдал гэжээ.
Үүний зэрэгцээ Бээжин найрсаг харилцаагаа илүү хөгжүүлж, Өмнөд Солонгостой худалдаа, бүс нутгийн хөгжлийн асуудлаар олон талын хамтын ажиллагаандаа нягт хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Хамгийн сүүлийн тав дахид нь Умард Солонгосын асуудлаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх явдал гэнэ. Өмнөд болон Умард Солонгосын харилцааг сайжруулах, Солонгосын хойгийг зэвсэггүй бүс болгож энхтайван тогтоох яриа хэлэлцээг Хятад улс дэмжиж байгаа гэдгээ Ван Цишань онцлон тэмдэглэжээ.