Дэлхий дахинд
Гаванын зочид буудлын дэлбэрэлтээр амь үрэгдэгсдийн тоо 42 боллоо
Кубын нийслэл Гаванын “Саратога” зочид буудалд тавдугаар сарын 6-нд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас амь үрэгдсэн хүний тоо 42 хүрлээ гэж Кубын Эрүүлийг хамгаалах яам албан ёсоор мэдээлсэн байна. Өмнө нь нас барсан хүний тоог 40 гэж мэдээлж байсан юм. Амь үрэгдэгсдийн дунд дөрвөн хүүхэд байна. Хамгийн сүүлийн мэдээгээр дэлбэрэлтийн үеэр 96 хүн бэртэж гэмтсэний 18 нь эмнэлэгт байгаагийн тав нь насанд хүрээгүй хүүхэд байна.
Кубын нийслэлийн төвд оршдог “Саратога” зочид буудалд болсон дэлбэрэлтийн улмаас барилгын нүүрэн талын таван давхар хүчтэй гэмтсэнээс гадна зэргэлдээх хэд хэдэн барилгад гэмтэл гарсан юм. Урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн шалтгааныг золгүй тохиолдол, тоног төхөөрөмжийн тохиргоо хийх явцад хий алдсанаас болсон байж магадгүй гэж байна.