Дэлхий дахинд
Зеленский: Украин дэлхийн хамгийн хүчирхэг армийн “нурууг нь хугаллаа”
Украины арми нэг ялалтаас нөгөө ялалтад ахисаар тун удахгүй сөрөг давшилтад орж оросын цэргийг улсынхаа хилээс хөөж гаргана гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдсэн байна. Зеленский тангараг өргөж төрийн тэргүүн болсныхоо гурван жилийн ойг тохиолдуулан украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярихдаа Украины зэвсэгт хүчин дэлхийн хамгийн хүчирхэг армийн нэг Оросын зэвсэгт хүчний “нурууг нь хугаллаа” гэжээ. Украины тэргүүнийхээр бол өөрийн нь арми бүхий л фронтод ялалт байгуулсаар, эцсийн ялалтад тун ойрхон байгаа гэнэ.
Зеленский болон түүний багийнхны ялалтын тухай яриа нэлээд өөрчлөгдөөд байгаа. Киев өнөөдөр 2014 оны үеийн Украины хилд хүрэх төлөвлөгөө ярилгүй, харин оросын армийг энэ оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохын өмнө байсан байрлал руу нь хөөхөө “аугаа ялалт” гэж ярих болоод байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Донбассын ардын бүгд найрамдах улсуудыг эзлэх юм уу, Крымыг буцаан авч нэгтгэх тухай ярихгүй байна.
“Ийм үед нэг их шуналтай байх хэрэггүй байх, энэ нь ч шударга бус, харин хоёрдугаар сарын 24-нд байсан заагт хүрэх л манай улсын хувьд ялалт болно” гэж Зеленский хэлжээ.
Киевийн дэглэмийн тэргүүний хэлснээр бол өнөөдөр украины армийн бүрэлдхүүнд байгаа 700 мянган хүн л “оросын армийг ялах ёстой” гэнэ. Үнэндээ өнөөдөр оросын армийн бие бүрэлдхүүн хэд дахин бага байгаа юм. Орос энхийн цаг үед явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаагаа Донбассын ардын бүгд найрамдах улсуудын холбооны хүчинтэй, мөн сайн дурынхантай хамтран явуулж байгаа юм. Ийм болохоор Орос бага хүчээр ажиллаж Украины зэвсэгт хүчний хамгаалалтыг сэтлэн бут цохиж чадна гэж үзсээр байгаа юм.
Киевийг ялуулахын тулд америкийн конгресс 40 тэрбум ам.доллар хуваарилсан. Зеленский өрнөдөөс илүү их зэвсэг авсныхаа дараа “их давшилт”-аа зун эхэлнэ гэж байгаа юм хэмээн topwar.ru хэвлэлд бичжээ.