Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нарын хэлэлцээр боллоо
Тавдугаар сарын 24-нийг хүртэл Японд айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Японы Ерөнхий сайд Фумио Кисидатай Токиод хэлэлцээр хийлээ. Хоёр тэргүүний даваа гарагт уулзаж байгаа бичлэгийг японы үндэсний олон нийтийн телевиз дамжуулсан байна.
Хэлэлцээр эхлэхийн өмнө “Акасаки” ордны өмнө америийн тэргүүнийг хүлээн авах ёслол болж хоёр улсын төрийн дуулал эгшиглэсэн байна. Жо Байденд хүндэт харуул ёсолж хүндэтгэл үзүүлжээ.
Фумио Кисида, Жо Байден хоёр ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаа, Оросын эсрэг хориг, оросын эрчим хүчнээс хараат байдлыг бууруулах, Хятадын бодлогын эсрэг сөрөх, БНАСАУ-ын пуужинт цөмийн хөтөлбөр, Токио, Вашингтоны хоорондох батлан хамгаалах хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан байна.
Даваа гарагт Жо Байденыг Японы эзэн хаан Нарухито өөрийн ордондоо хүлээн авч уулзжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр / тавугаар сарын 24 / Австрали, Энэтхэг, АНУ, Японы аюулгүй байдлын асуудлаарх дөрвөн төлт яриа хэлэлцээрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.