Дэлхий дахинд
Жорж Бруног тэр үзэлтэн хэмээн баривчилжээ
Италийн гүн ухаанч, яраа найрагч Жорж Бруног өдгөөгөөс 430 жилийн өмнө 1592 оны энэ өдөр Венецид католик сүмийн цээрлүүлэгчид баривчилсан байна. Гүн ухаантныг тэрс үзэлтэн хэмээн 1576 онд буруутгасан ч тэрбээр эхлээд Ром руу, дараа нь Италиас гарч хотоос хот дамжин гүн ухааны лекцүүдээ уншсаар явжээ. Бүр Генриха III, Елизавета нарт уригдаж байсан гэдэг.
Улмаар 1591 онд венецийн магнат Жованни Мочанигоос урлагийн сургалт зохион байгуулах урилга хүлээн авсан байна. Гэвч удалгүй тэр хоёр маргалдсанаар 1592 оны тавдугаар сарын 23-нд Моченигогийн гомдлоор сүмийн цээрлүүлэгчид Бруног баривчилж шүүхэд шилжүүлжээ.
Ийн Венецэд мөрдөн шалгасаар 1593 онд Ромд шилжүүлэн бурхны эсрэг, хүмүүсийг төөрөлдүүлсэн, биеэ ер бус авч явсан, гүн ухааны болон сансар судлалын үзэл санааны нь төлөө цаазаар авах ял оноож 1600 оны хоёрдугаар сард Хомд Кампо ди Фьорийн талбайд түүдэг гал дээр шатаасан байна. Бруно эцсийн үг болгож “Шатаана гэдэг үгүйсгэж байгаа хэрэг биш” хэмээжээ.