Дэлхий дахинд
Финлянд, Шведийн НАТО-д элсэх үйл явц арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ
Швед, Финлянд улсуудын умард атлантын эвсэл НАТО-д элсэх үйл явц арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж финийн парламент мэдээлснийг “Известия” сонин мэдээлжээ.
Ихэнх нь НАТО-гийн гишүүн Умард Европ, Балти орчмын улсууд бол Финлянд, Шведийн өргөдлийг хурдан шийдвэрлэнэ. Энэ үйл явцын ихэнх хэсэг нь Мадридад зургадугаар сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар эцэслэгдэнэ гэж Финляндын парламентад гишүүнийхээ тоогоор гуравт ордог Үндэсний эвслийн намын гадаад бодлого хариуцсан зөвлөх Генри Ванханен мэдэгдсэн байна.
“Ямар нэг асуудал гарч болох ч, миний бодлоор бол Турктэй дипломат яриа хэлэлцээний замаар нааштай үр дүн гарна гэж харж байна. Байдал сайнаар эргэсэн тохиолдолд Финлянд, Швед улсууд оны эцэс гэхэд НАТО-гийн гишүүн болно” гэж улстөрч тэмдэглэжээ.
НАТО-д цэргийнхээ тоогоор хоёрт ордог Турк улс скандинавын энэ хоёр орон Курдистаны ажилчны нам болон Ардын өөрийгө өхамгаалах отряд гэсэн курдын байгууллагуудыг дэмждэг болохоор Хельсинк, Стокгольмыг НАТО-д элсүүлэхийг дэмжихгүй гэдгээ хэдийнээ зарлаад байгаа юм.
Финлянд, Шведийг НАТО-д албан ёсоор элсүүлэхдэ Умард атлантын эвслийн 30 улс бүгдээрээ санал нэгтэй дэмжих ёстой юм.