Нийгэм
Ахмад боулингчид сар шинийн өмнө цэц мэргэнээ сорилоо
Жил бүрийн Цагаан сарын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг Ахмад боулингчдын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр “Биг боулинг” төвд амжилттай боллоо.
Бүх тамирчид баг болон ганцаарчилсан төрөлд 4 тоглолт хийж авсан оноогоороо эрэмбэлэгдэж халз тоглох журмаар аваргаа тодруулсан. Мөн тамирчдыг хосын төрөлд сугалаагаар баг болгож хувааснаар өрсөлдөгчид нэг багт орсон тохиолдол олон гарсан.
48-аас дээш насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд спортын дэд мастер Ю.Ганболд түрүүлж, спортын мастер М.Түвшинсанаа удаалж, “Mongolian Winner” клубын тамирчин Д.Мурат гуравдугаар байранд орлоо.
40-47 насны эрэгтэй ганцаарчилсан төрөлд спортын мастер Ш.Баатар түрүүлж, спортын мастер Д.Нацагдорж аман хүзүүдэж, спортын дэд мастер С.Баярхүү удааллаа.
40-өөс дээш насны эмэгтэй ганцаарчилсан төрөлд “Страйкс” клубын тамирчин Т.Долгормаа тэргүүлж, спортын мастер С.Хандаа дэд байранд шалгарч, “Страйкс” клубын тамирчин Ш.Мөнхжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
Хосын төрлийн аваргаар С.Ганзориг – Т.Долгормаа нар шалгарч, Ц.Батжаргал – Д.Мурат нар мөнгөн медаль хүртэж, С.Баярхүү – С.Хандаа нар хүрэл медаль авлаа.
Ганцаарчилсан төрөл тус бүрийн аваргууд цом , алтан медаль, хоёрдугаар байрны эзэд мөнгөн медаль, гуравдугаар байранд орсон тамирчид хүрэл медаль хүртсэн бөгөөд бүх байрыг мөнгөн шагнал, тоглолтын эрх дагалдсан билээ.
Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эмэгтэйчүүдээс Ч.Амардэлгэр /205 оноо/, эрэгтэйчүүдээс “Биг боулинг” клубын тамирчин С.Ганзориг /226 оноо/ нар шалгарч батламж, тоглолтын эрх хүртлээ.
Мөн 50-иас дээш бүх тамирчиддаа Монголын боулинг сонирхогчдын холбооноос сар шинийн бэлэг болгож гэрэл зургийн цомог гардуулж сюрприз барилаа.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна