Дэлхий дахинд
Орос, Хятад хоёр АНУ-д ноцтой анхааруулга өглөө
Орос, хятадын цэргийн нисэх онгоцууд Япон болон Дорнод-Хятадын тэнгис орчмоор хамтарсан эргүүл хийн ниссэн нь Орос, Хятад хоёр улс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд ноцтой анхааруулга өгч байгаа хэрэг гэж америкийн шинжээч Майкл Пек хэлж байна.
Хоёр орны нисэх онгоцууд 13 цагийн турш тухайн бүсийн агаарт байж, тодорхой даалгавар гүйцэтгэсэн юм байна. Яг энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден японд айлчлан Токиод байж байсан гэж Пек хэлж байна. “Орос, Хятад хоёр яагаад стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа хамт нисгэв” гэж америкийн шинжээч асуужээ.
Эргүүлийн энэ нислэгт оросын стратегийн пуужин тээгч Ту-95МС, хятадын бөмбөгдөгч H-6 онгоц оролцож тэднийг дагалдан сөнөөгч ВКС РФ Су-30СМ онгоц нисч явжээ. Хамгийн анх ийм хамтарсан эргүүлийн нислэг 2019 онд болж байсан юм.
Энэ үед Токиод Австрали, Япон,Энэтхэг улсын төрийн тэргүүнүүд оролцсон Quadrilateral Security Dialogue уулзалт болж, үүнд Жо Байден оролцож байсан юм. Чухам үүнтэй холбоотойгоор Москва, Бээжин хоёр тэдэнд анхааруулга өгөхөөр шийдсэн бололтой.
“Хятадын эсрэг энэ эвсэл нь хятад оросын холбоог улам нягтруулж байгаа нь ойлгомжтой байна” гэж Майкл Пек хэлжээ.