Дэлхий дахинд
Абэ: Зеленскийн бодлого Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулах шалтгаан болсон
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн НАТО-д элсэх болон, Донбасс дахь сөргөлдөөнийг тогтворжуулахаас татгалзасан байр суурь нь Оросоос цэргийн тусгай ажиллагаа явуулах шалтгаан болсон гэж Японы ерөнхий сайд асан Синзо Абэ Economist хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна.
“Хэрэв Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-д элсэхгүй гэж, дорно зүгт тусгаар байх өндөр зэрэглэл амласан бол цэргийн ажиллагаанаас зайлсхийж болох байсан” гэж Абэгийн хэлснийг РИА Новости агентлаг иш татжээ.
Зеленскийн зүгээс байр сууриа өөрчлөх нь тун энгийн зүйл байсан гэж японы ерөнхий сайд асан тэмдэглэсэн байна. Тэр бас украины тэргүүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены нөлөөллөөс татгалзаж болох байсан гэжээ. “Зеленский татгалзаж болох байсан” гэж Абэ үгээ төгсгөсөн байна.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үүний өмнө италийн Rai 1 телевизээр ярихдаа Орос улс Крымыг эзэлсэн болон, Луганск, Донецкийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрснийг хүлээн авах гэж мэдэгдсэн юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецкийн болон Луганскийн бүгд найрамдах улсыг хүлээн зөвшөөрөх зарлигт хоёрдугаар сарын 21-нд гарын үсэг зурсан. Крым нь 2014 онд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнгээр Оросын бүрэлдхүүнд нэгдэх шийдвэр гаргасан юм.