Дэлхий дахинд
Аялал жуулчлал 2024 оноос өмнө сэргэхгүй
Дэлхий даяар аялал жуулчлал 2024 оноос өмнө цар тахлын өмнөх үедээ орж сэргэхгүй гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага / ЮНВТО / үзэж байна. Цар тахлын улмаас олон орон хөл хорио тогтоож, хилээ хаагаад байсан 2021 онд дэлхийн аялал жуулчлал ердөө дөрвөн хувь өссөн бол энэ нь 2019 онтой харьцуулахад аялагчдын урсгал 72 хувь унасан үзүүлэлт.
Нэг үгээр хэлбэл аялал жуулчлал дэлхий дахины дотоодын нийт бүтээгдхүүнд 1.9 их наяд ам.доллар оруулсан нь 2020 оныхоос арай их байгаа ч 2019 онд энэ үзүүлэлт 3,5 их наяд байсантай харьцуулбал хэт бага байгаа юм.
Шинэжээчид цар тахал арай намдаж, улс орнууд хилээ нээж байгаа энэ 2022 онд олон улсын аялал жуулчлал өмнөх оныхоос 30-78 хувь өсөх ч цар тахлын хямяралын өмнөх үетэй харьцуулбал 50-63 хувь доогуур байна гэж тооцоолж байна.
Энэ нь коронавирусын шинэ “омикрон” хувилбар аялал жуулчлалд ахиад нөлөөлж магадгүй, өмнөхөөсөө аюултай байж мэдэх шинэ давалгаанаас болоод зарим улс орон эргээд хөл хорио тогтоож байгаа зэргээс болоод аялагчдын итгэлийг сарниулж мэднэ гэж шинжээчид үзэж байна.
Нөгөө нэг зүйл бол дархлаажуулах ажил улс орнуудад тэгш бус байгаа, аялагчдын хамгийн их сонирхдог зарим чиглэл, тухайлбал Ази, Номхон далайн бүс хаалттай хэвээр байгаа нь энэ оны аялал жуулчлалд сөргөөр нөлөөлнө гэнэ.
Аялал жуулчлалын салбар сэргэхэд нөлөөлж байгаа өөр нэг зүйл бол эдийн засгийн хүнд нөхцөл байдал, нефть, түлш шатахууны үнэ өссөн, инфляци буухгүй, улс орон аж ахуйн нэгжүүд өртэй байгаа, үүнээс үүдээд зээлийн хүү өндөр байгаа явдал.
Ингээд бүхэлд нь авч үзвэл “аялал жуулчлалын сэргэлт, манай гаргийн янз бүрийн бүсэд харилцан адилгүй, удаан хэвээр байна”.
Ер нь дэлхий дахины эдийн засаг дөнгөж “толгойгоо өндийж” эхэлж байгаатай зэрэгцээд аялал жуулчлал ч дотоодын аяллаас эхэлж байна гэж дэлхийн аялал жуулчлалын байгууллага үзэж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар бол энэ 2022 оны аялал жуулчлалын үндсэн трэнд нь улс орон дотроо цэвэр агаарт, хөдөөгийн аялал байх нь.