Дэлхий дахинд
Бразилд ширүүн бороо орж 84 хүн амь үрэгдлээ
Бразилын зүүн хойд нутгийн Пернамбуку мужид үргэлжилсэн ширүүн бороо орж 84 хүн амь үрэгдэж, 54 хүн өнөө болтол сураггүй байгааг аврагчид эрж хайж байна хэмээн мужийн амбан захирагч Паулу Камару мэдээлжээ.
Үндэсний иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр бол хөрш Алагоас мужид ч бас хүний амь үрэгдсэн тохиолдол гарчээ. Пернамбуку мужийн 25 иргэн бэртэж гэмтэн, дөрвөн мянга гаруй хүн орон гэрээсээ дайжихад хүрсэн байна.
Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонару гамшиг болсон мужид даваа гарагт зочилсон бол засгийн газрын хэд хэдэн гишүүн тус мужид гамшгийн эхнээс ажиллаж гамшгийн үр дагаврыг арилгах, муж болон засгийн газрын ажиллагааг уялдуулах ажил хийж байгаа юм байна. Хэдэн хоног үргэлжилсэн ширүүн борооны улмаас хөрс гулгаж ийм гамшиг дагуулжээ. Мужийн эрх баригчид онцгой дэглэм тогтоогоод ажиллаж байна.