Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Ш.Энхтөр: Одоо тархаж буй томуугийн H1, N1 вирусыг оношлох, эмчлэх бүрэн боломжтой

Нийтэлсэн

-

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор Ш.Энхтөртэй ярилцлаа.
-Эмнэлгийн ачаалал хэр байна. Хүүхдийн өвчлөлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Ер нь жил бүр 11 сараас эхлээд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал эрс ихэсдэг. Энэ жилийн хувьд нэг сарын 3-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хотын хэмжээнд томуугийн хүндрэлийн тохиолдлууд нэлээд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн. Ялангуяа өнгөрөгч хагас, бүтэн сайн дамжаад хүүхдийн эмнэлгүүдэд, хүүхдүүд их хэвтсэн гэдэг мэдээлэл байгаа. Энэ нь манай дээр ч гэсэн мэдэгдэж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн яаралтай тусламжийн тасаг өнгөрсөн хагас бүтэн сайн өдрүүдэд 700 орчим хүүхдэд үзлэг шинжилгээ, тусламж үйлчилгээ үзүүлсэн байгаа. Энэ хүүхдүүдийн 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчний шинжтэй хүүхдүүд байсан. Манай амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой. Нэг дэх өдрийн байдлаар 60 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр, өнөөдрөөс хэвтэлтийн тоо ялимгүй буурч байгаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед манай нийслэлийн хувийн болон улсын эрүүл мэндийн бүх байгууллага, хөдөө орон нутгаас хүндэрсэн тохиолдлуудыг хүлээн авч эмчлэх үүргийг хүлээдэг. Мөн томуу, томуу төст өвчний улирлын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, ялангуяа өрхийн эмч нарт шинэчилсэн стандарт удирдамжаар сургалтыг явуулдаг. Энэ жил сургалтаа явуулсан, томуу, томуу төст өвчнийг оношлох, эмчлэх удирдамжийг боловсруулаад эрүүл мэндийн байгууллагууддаа хүргэсэн байгаа.
-Өвчлөл буурах төлөв байна уу?
-Сургуулийн сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор өвчлөл буурах болов уу гэсэн чинь буурсангүй. Байдал энэ янзаараа үргэлжилбэл цагаан сарын үеэр нэлээд хүндрэл гарах нөхцөл байдал үүсээд байгаа. Тийм учраас бид яг цагаан сарын өмнөх долоо хоногт Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүдээс хамгийн хүнд тохиолдлуудыг эмнэлэг дээрээ авч, эмчилье гэж ярилцаж байна. Цагаан сарын үеэр хүүхдийн тусламж үйлчилгээнд гэнэтийн ачаалал учруулахгүйн тулд, бас хүнд өвдсөн хүүхдүүдийг эрт эрчимт эмчилгээнд оруулж амь насыг нь аврах үүднээс ийм арга хэмжээ авахаар төлөвлөлөө. Өмнө нь ч бид ингэж ажиллаж байсан. Цагаан сарын өмнө, халдварт өвчин, тэр дундаа томуу томуу төст өвчин, мөн ходоод гэдэсний замын хямралын нөхцөл байдлууд үүсэхээс сэргийлсэн сэрэмжлүүлгийг салбарын, улс орны хэмжээнд нэлээн хүчтэй явуулах нь зүйтэй юм болов уу гэж бодож байгаа. Олон жилийн дунджаас харахад яг цагаан сарын дараа бусад вирусүүд идэвхжиж эхэлдэг. Одоо томуугийн А хүрээний H1, N1, H3, N2, B хүрээний RS virus, Rhinovirus, adenovirus гэх мэт эргэлтэд байгаад байна. Гэхдээ энэ вирусүүд бүгдээрээ улирлын шинж чанартай, байнгын жилийн туршид тодорхойлогдож байдаг, шинэ вирус биш.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр H1, N1 гэдэг шинэ вирус гараад тэр нь нэлээн хоруу чанартай, уушгины үрэвслээр хүндрүүлж байна гэсэн зүйл яригдаад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Томуугийн А хүрээний H1, N1 вирус 2009 онд дэлхий нийтэд гарч ирж тодорхойлогдсон. Энэ нь 1968 оноос хойш дэлхий нийтийг хамарсан анхны цар тахлын вирус юм. Цар тахал гэдэг нь маш олон улс орныг хамарсан хянахад хэцүү, тийм хэмжээний аюултай заналхийллийг хэлдэг. 2009 оны өвөл, 2010 оны хавар нөхцөл байдал нэлээн хүнд байсныг манайхан санаж байгаа байх. Анх энэ вирусыг тархаж байхад Монголд нэлээн олон хүнийг вакцинжуулалтад хамруулсан. Энэ вирусын халдвараар нэг удаа өвчлөхөд тодорхой хэмжээний дархлаа тогтдог учраас хүн амын дотроос нэлээдгүй хувь нь дархлаатай болчихсон байгаа. Тийм учраас ДЭМБ, өндөр хөгжсөн бусад улс орнууд ч, одоо H1, N1 вирусын хувьд цар тахал үүсгэхгүй гэдгийг хэлж байгаа. Гэхдээ H1, N1 нь их хоруу чанартай, богино хугацаанд бүх насны хүнийг хүндрүүлдэг онцлогтой, аюултай вирус. Үүнийг оношлох, эмчлэх арга нь тодорхой учраас ард иргэд минь санаа зовоод, хэтэрхий түгшээд байх шаардлагагүй. Хамгийн гол нь халдвараас хамгаалах нийтлэг аргыг сайн хэрэглэх, дадал хэвшил болгох хэрэгтэй юм.

-Нийтлэг арга нь юу вэ?
-Юуны өмнө дулаан хувцаслах хэрэгтэй. Малгайгаа өмсөж, ороолт зүүж, гартаа бээлий хийгээд, дулаан чанартай гутал өмсч даарахгүй явах нь чухал. Ялангуяа дунд сургуулийн хүүхдүүд хүзүүний ороолтгүй, дотуур өмдгүй явах нь их байна. Дараа нь гарын ариун цэврийг маш сайн сахих юм. Ерөөсөө гарч, орох тоолондоо гараа савандаж сайн угаах хэрэгтэй. Амьсгалын замын томуу, томуу төст өвчний үед халдвар амьсгалын замаар болон бохир гараар дамждаг.
Амьсгалын замаар дамжих учраас маскийг зөв, сайн зүүх хэрэгтэй. Агаарын бохирдол ч их өндөр байна шүү дээ. Маскийг тодорхой хугацаанд хэрэглэснийхээ дараа зөв газар устгаж хаяад, шинэ маскаа хэрэглэх хэрэгтэй.
-Манайхан угаагаад л хэрэглээд байх шиг байгаа юм?
-Зарим хүмүүс марль янз бүрийн материалаар хийсэн юмыг угааж хэрэглээд байгаа юм. Олон дахин ашигладаг маскнууд бий. Одоо залуус гангараа мэт буруу ойлгоод янз бүрийн этгээд маягаар, хагас дутуу зүүчихсэн явах нь бий. Хамар амыг битүүмжилж хамгаалах ёстой эд шүү дээ.
Мөн хүн бүр боломжоороо чанартай, витаминлаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Монгол хоол хүнс л монгол хүний бие организмд маш сайн зохицдог юм шүү дээ. Сонгино сармистай халуун бүлээн шөл хийж идэх, чацаргана, аньс гээд витаминлаг, чанартай хүнсийг хэрэглэх нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд их чухал. Түүнээс гадна хүүхдийг эрт унтуулж амраах хэрэгтэй. Ер нь хүүхэд хамгийн цаад тал нь 22 цагаас хэтрүүлэхгүй унтвал эрүүл мэндэд нь маш сайнаар нөлөөлдөг. Анагаах ухаанд хүүхэд 21 цагт л унтах ёстой гэж заадаг юм. Энэ цагт унтсан хүүхэд бүх бие нь сайхан амарч, өвчнөөс хамгаалах, сэргийлэх биеийн доторх хамгаалалтын механизмууд нь хэвийн болчихсон өглөө сэрнэ. Шөнө оройтож унтах, унтахаасаа өмнө гар утас, компьютер дээр ядартлаа тоглох нь өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Хүүхэд унтаж байхдаа эдгэж, эрүүл болж байдаг, өсдөг гэдэг үнэн юм байна, тийм үү?
-Ер нь бол тийм. Гэтэл одоо 21, 22 цагт унтаж байгаа хүүхэд ер нь байна уу? Их оройтож унтах нь хүний биед өдрийн ачааллаа засах хугацаа олгохгүй, өвчлөмтгий болох эхлэлийг тавьж байгаа юм. Манай иргэд их мөнгө зарахгүйгээр энгийн байдлаар өөрийгөө өвчлөлөөс сэргийлэх дадал, хэвшлүүдээ сайн ойлгохоо больчихсон юм уу гэж харагдаад байгаа.
-Хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдвөл эцэг эхчүүд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?
-Хүүхэд өвчилсөн нөхцөлд, ялангуяа бага насны хүүхдийг гэрээр нь асаргаа сувилгаа хийхэд онцгой анхаармаар байгаа юм. Бага насны хүүхэд өвдсөн үед, ядаж ээж нь хамт байж уйгагүй асрч сувилбал заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Жишээлбэл шингэн сайн өг. Ханиад томуу хүрлээ, халуурлаа, амьсгаадлаа, хүүхэд шингэний дутагдалд орно. Өвчин үүсгэгч вирус нь тодорхой хэмжээний хор ялгаруулж, хүүхдийг хордлогод оруулж байдаг. Тэгэхээр шингэнийг нөхөж, хордлогыг тайлахдаа ердийн үеэс нь илүү их шингэн өгнө гэсэн алтан дүрэм бий. Дэлхий нийтэд энэ дүрмийг л барьдаг. Аав, ээжид нь тухайн хүүхэд өдөрт хэр хэмжээтэй шингэн уудаг талаар баримжаа байгаа шүү дээ. Тэгэхдээ шингэнг нэг дор их уулгахгүй, хугацааг нь ойртуулаад бага багаар аажуухан өгөх хэрэгтэй. Зун аадар бороо ороход ус хөрсөндөө шингэлгүй урсаад явчихдаг, шиврээ бороо газарт шингэж шим тэжээл болдог. Яг үүнтэй л ижил шүү дээ. Хүүхдээ унтаж байхад нь ч бүлээн цай бэлдчихээд амны жижиг халбагыг дүрээд уруулд нь хүргээд чийглээд байхад сайн шингээд байдаг. Ийм нарийн уйгагүй ажиллагаа шаарддаг учраас эцэг эхчүүд өвдсөн хүүхдэдээ цаг гаргаж, сайн асрах хэрэгтэй. Урд жилүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хүүхдээ харсан эцэг эхчүүдэд эмчийн магадлагаагаар цалинтай чөлөө олгох шийд гарч байсан. Энэ жил яасныг сайн мэдэхгүй байна. Ийм сайн туршлагуудаа жил бүр тогтмол сайн хэрэглээд явбал их зүгээр байгаа юм.

-Хүмүүс эмнэлгийн бүх өрөө, коридор өвчтэй хүүхдээр дүүрсэн гэж ярьж байна. Бодит байдал ямар байна вэ?
-Манайх хамгийн их ачаалалтай ажилладаг эмнэлэг. Улсын хэмжээний хүүхдийн төрөлжсөн мэргэшлийн бүх тасаг манай төв дээр байгаа. Гэхдээ манайх бусад эмнэлгүүд шиг яг дүүрчхээд байгаа юм алга. Сургуулийн амралт эхэлчихсэн учраас төрөлжсөн мэргэжлийн тасгуудад хяналтад байдаг хүүхдүүд хэвтэж курс эмчилгээ хийлгэж байгаатай холбоотойгоор орны тоо хэтрэх асуудал байдаг. Амьсгалын эрхтэн судлалын тасаг 40 орон дээр 60 өвчтөн ирлээ гэхэд бид хүлээн авах яаралтай тусламжийн тасаг дээрээ арван өвчтөн оруулах нөөц ор, зэргэлдээ тасагт нь ч арван ор бэлдчихсэн байгаа. Бид өвчлөл нэмэгдвэл гамшгийн төлөвлөгөө, томуу, томуу төст өвчний төлөвлөгөөгөөр үе шаттай арга хэмжээ авч, идэвхжүүлээд явна.
Өчигдрийн мэдээгээр амбулаторийн нийт үзлэгийн 6.9 хувийг томуу, томуу төст өвчний өвчлөл эзэлж байна. 100 хүний долоо нь л гэсэн үг. Тэгэхээр өвчлөл гайгүй байна. Олон улсад баримталдаг зарчим нь амбулаторийн үзлэгийн 15 хувь томуу, томуу төст өвчин болоод ирвэл хорио цээр тогтоох гэдэг үе шат руу ороод явчихдаг. Манай төв ачаалал их байсан ч өвчтөнг коридорт авдаггүй, шалан дээр хэвтүүлэхгүй. Нөөц орнуудаа дэлгэнэ. Өвчний хувь нэмэгдвэл бид нөөц ороо гаргаад, бүхэл бүтэн тасгийн зориулалтыг нь өөрчлөөд ажиллах бэлтгэлтэй байдаг.
Төвийн хувьд оношилгоо, эмчилгээний чадавхаараа хүний анхаарлыг татдаг учраас манайд хэвтэх сонирхол их байдаг. Тэр нь манай ажилд дарамт учруулдаг
-Бусад эмнэлгүүд дүүрэн байна гээд зураг, мэдээлэл гарчхаж?
-Бусад эмнэлгүүд дүүрээд байгаа нь саяын шинэ жилийн баяртай холбоотой л доо. Эцэг эхчүүд, хүүхдүүдээ дагуулж айл хэсээд дааруулаад, эсвэл гэрт нь хараа хяналтгүй үлдээсэнтэй холбоотой болов уу гэж таамаглаж байна. Томуу, томуу төст өвчний өвчлөл 6.9 хувь, гайгүй байгаа хэрнээ яагаад хоёр, гурав хоногийн дотор ганц дүүргийн эмнэлэг биш Улаанбаатар хотын хэмжээнд ачаалал нэмэгдчихэв гэдэг нь бас сонин асуудал. Гэхдээ нэг их айхтар санаа зовоод түгшээд, нийгмийг сандралд оруулаад байх асуудал биш шүү. Харин 6.9 хувь нь 10 хувь болоод өсвөл үзлэгийн тоо эрс нэмэгдээд мэдэгдэнэ.
Одоо цагаан сарын дараа өөр бүлгийн вирусүүд идэвхжинэ шүү дээ. H1, N1 вирус жил бүр яг өдийд их идэвхжидэг. Хоёр сараас эхлээд B хүрээний вирусүүд давамгайлаад эхэлнэ. Ер нь вирусын тархалт Монголд хоёр давалгаатай явдаг юм. Эхний үедээ томуугийн А хүрээний дэд хэв шинжүүд нь нэлээн давамгай түлхүү байж байгаад тэр тохиолдлын тоо багасаад долоогоос арав хоног жаахан намждаг. Тэгж байгаад хавар гурван сараас B хүрээний вирусүүд идэвхжинэ, цикл нь тийм юм. Хоёр дахь удаагийн давалгаа хүнд явагддаг. Яагаад гэвэл хүүхэд эхний удаагийн хоёр, гурван төрлийн вирусээр халдвар аваад бие нь өвчин эсэргүүцэх чадвар суларсан үед дахиад халдвар авахаар уушгины хатгалгаагаар дорхноо хүндэрчих гээд байдаг юм. Уг нь А хүрээний вирус нь илүү хоруу чанартай, B хүрээнийх нь гайгүй.
Тийм учраас бид ДЭМБ-тай ярьж байгаад цагаан сар өнгөрөөгөөд хоёр сарын дундуур сэхээний эмч нартаа албан ёсны сургалт явуулах гэж байна. Энэ сургалтад Улаанбаатар болон орон нутгийн эмч нарыг хамруулна.

Эцэг эхчүүд эмнэлгийн үйлчилгээг муулахаа больжээ
Бага насны хүүхэд томуу, томуу төст өвчнөөр их өвчилж эмнэлгүүд ачаалал ихтэй байгаа гэх мэдээллийн мөрөөр сурвалжлахаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорилоо. Амбулатори, хүлээн авах, хүүхдийн эмнэлгээр оров. Үүдээр оруут хүүхдээ тэвэрч, хөтөлсөн аав ээж нар дүүрэн харагдана.
Зарим эцэг эхтэй уулзаж эмнэлгийн үйлчилгээний талаар ярилцлаа.
Иргэн Ц.
-Би хүүгийнхээ толгойг үзүүлж явна. Хүн ихтэй учраас эхлээд цагаа аваад ээлжээ болохоор ирж үзүүлдэг. Манайх хоёр хоногийн өмнө цаг авсан. Зарим яаралтай хүнд хүүхдүүдийг нэмэлтээр цаг өгөөд шууд оруулдаг юм байна. Хүүхдийн тархины талын эмчилгээ, оношилгоог энд л хийдэг учраас ирсэн. Өдөр болгон л их хүнтэй байх юм.
Иргэн Б.
-Та нар яах гээд элдэв юм асуугаад байгаа юм. Хамгийн сайн эмнэлэг шүү дээ. Эмч нарыг би биширдэг. Манайхан өөрсдөө дэндүү хариуцлагагүй, хүүхдээ хүндрүүлсэн хойноо л эмнэлгээр яваад байх шиг байгаа юм. Тэгээд эмч нараа муулаад л. Би охиныхоо шүдний гажгийг засуулах гээд ирсэн. Аппаратыг нь чангалуулах гэж явна.
Иргэн О.
-Би чих хамар хоолойн тасагт хүүхдээ үзүүлэх гэж байна. Гурав хоногийн өмнө дугаар авсан. Одоо нэг цагаас хойш л орох юм шиг байна.
Иргэн Энхбаатар
-Манай хүүхэд арван сартай. Ханиад хүрээд эм өгөөд болохгүй сая хүлээн авах дээр ирсэн. Тэгээд шууд үзлэгт ороод хэвтэхээр боллоо. Одоо эмнэлэгт ирсэн болохоор гайгүй болох байх аа. Эмч нар маш их ачаалалтай ч сайн үйлчилж байна. Хүүхдийн шинэ эмнэлэг барихгүй бол дүүргийн эмнэлэгт хүмүүс коридорт хэвтэж байна. Нялх хүүхэд өвдөхөөр их хэцүү юм. Улаанбаатарт агаарын бохирдлоос болж бага насны хүүхэдтэй хүмүүс л их хэцүү байна.
Амбулаторид үзүүлэх дугаар олгож буй ажилтнууд, эмч нартай уулзах гэсэн боловч хүмүүс шаваад ямар ч боломж олдсонгүй. Ганцаараа ажиллаж байгаа бүртгэлийн ажилтнаас нэг л асуултад хариулт авлаа.
-Та хэр ачаалалтай ажиллаж байна?
-Та харж байгаа биз дээ, ямар ч зав гарахгүй шүү дээ. Би утасны дуудлага аваад, бас цаг бичдэг. Утас зогсоо чөлөөгүй дуугардаг юмаа гээд л ажилдаа оров.
Энэ үеэр хажуугаар өнгөрч явсан ажилтантай уулзлаа.
-Энд үзүүлэх дугаар бичдэг хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Энд зургаан хүн ажиллаж дугаар өгдөг. Нэг давхарт таван хүн, хоёр давхарт нэг хүн ажиллаж байгаа. Өнөөдөр нэг нь өвчтэй, цаана чинь суугаа хүн их ачаалалтай байгаа.
-Та ямар ажил хийдэг вэ? Ачаалал хэр байна?
-Би үйлчлэгч. Ачаалал их шүү дээ. Манайхан хамаагүй янз бүрийн яриа өгдөггүй. Тэгээд ч ажил ихтэй, завтай хүн нэг ч байхгүй. Биднийг өглөө 7.30 гээд ажилдаа ирэхэд л хүүхдээ үзүүлэх хүмүүс ирчихсэн хүлээж байдаг. Орой 17.30-18 цаг гээд тарахад эмч нар үзлэг нь дуусаагүй байж л байдаг.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр8 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр8 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд8 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент9 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент9 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм10 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм10 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм10 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм10 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим