Төрсөн он |
Зүг мөрөө гаргах хийгээд тарни, засал ном |
Суудлын цээр гаргах хийгээд анхаарах зүйл |
Г
А
Л |
Эр |
1907, 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 |
Галд суусан бол гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний базар еэ мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад галд ус өргөөд /шүдэнз зураад түүнээ ус, цасаар унтраана/ урд зүгээс гэртээ ирнэ. Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг номоос айлтгуулж, суудлын зacлаа хийнэ. |
Энэ жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой бай цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад албины хорлол болох магадлалтай. |
Эм |
1911, 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015 |
Ш
О
Р
О
О |
Эр |
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 |
Шороонд суусан бол баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад шороо чулуу хөдөлгөн агаарт цаас хийсгэж баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжид молом зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. |
Энэ жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө зэс төмөр авахгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэхгүй. Бэлэвсэн эмгэний идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас, мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай. |
Эм |
1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 |
Т
Ө
М
Ө
Р |
Эр |
1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 |
Төмөрт суусан хүн гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум радна дагийний хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад төмөр хөдөлгөөд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дэшзэвэг, 8 гэгээн, Усан балин зэрэг номоос айлтгуулж суудлын заслаа хийнэ. |
Энэ жилдээ чоно нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганых нь махыг идэхийг цээрлэ. Хуяг дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулыг анхаар. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил. Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үес болгоомжил. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай. |
Эм |
1905, 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 |
О
Г
Т
О
Р
Г
У
Й |
Эр |
1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 |
Огторгуйд суусан бол зүүн хойд зүгт гэрээсээ гарч “Ум базар пагмо хум мамаа бизьяа суухаа” тарнийг уншаад агаарт цаас хийсгэж шороо чулуу хөдөлгөөд баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг номоос айлтгуулан суудлаа засаж болно. |
Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барьж, эвдэрхий гэр сэлбэж болохгүй. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, найр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. |
Эм |
1906, 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 |
|
|