Дэлхий дахинд
АНУ-д суугаа Элчин сайдад Путиныг шүүх хэрэгтэй гэсэн захидал авчээ
Ерөнхийлөгч Владимир Путины үйл ажиллагааг авч үзэх хэрэгтэй гэсэн захидал ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антоновт ирж, энэ ямар учиртай юм гэдгийг тодруулахыг шаардсан байна.
“Надад саяхан шуудангаар ирсэн захидалд оросын ерөнхийлөгчийн үйл ажиллагааг авч үзэх хэрэгтэй гэсэн байна. Хэрэв би үүнийг хийх хэрэгтэй юм бол Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерманд хандах хэрэгтэй болж байна” гэж Элчин сайд оросын Телевизийн нэгдүгээр сувгаар ярихдаа хэлжээ. Антоновын хэлснээр бол Элчин сайдын яам “энэ ямар учиртай болохыг” тодруулахаар Төрийн департаментад хандсан байна.
Тэр бас Вашингтон дахь Элчин сайдын яаманд Холбооны мөрдөх албатай харилцах карта тараан тусгай албаны ажилтнуудтай холбогдохыг дипломат ажилтнууддаа санал болгожээ. Үүнээс гадна америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр оросын цэргийн албан хаагчид, дипломатуудыг эх орноосоо урвахыг уриалсан нийтлэлүүд гардаг болсон байна. “Оросын дипломатуудтай ийм байдлаар харилцаж ийм бодлого, явуулж байгаад таатай биш байгаагаа онцолж байна” гэж Антонов хэлжээ.