Дэлхий дахинд
Хятад коронавирус Умард Солонгосоос салхиар орж ирж байна гэв
Хятадын Даньдун хотын эрх баригчид ард иргэдийг коронавирусын халдвар авахгүйн тулд цонхоо хааж байхыг анхаарууллаа гэж Bloomberg агентлаг мэдээлж байна. Нийт 2.19 сая хүн амтай хотод халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ өдөр тутам авсаар байхад өвчлөлийн тоо өсөөд байгааг хотын эрх баригчид ойлгохгүй байна. Өвчлөлд хяналт тавих хотын төвийн мэдээлснээр бол өнгөрөгч долоо хоногт халдвар авсан хүмүүсийн ихэнх нь сүүлийн дөрөв тав хоногт орон сууцныхаа хорооллоос гараагүй хүн байгаа гэнэ. Эмч нар халдвар яагаад ийн гинжин хэлхээгээр тархаад байгааг тодорхойлж чадахгүй байгаад эцсийн эцэст БНАСАУ-ын зүгээс үлээж байгаа салхинаас болж байна гэсэн таамагт хүрчээ. БНХАУ-ын хил залгаа Умард Солонгост коронавирусын халдварын тархалт маш их байгаа юм.