Дэлхий дахинд
“Прямая линия с Владимиром Путиным” телевизийн шууд ярилцлагаа Путин анх удаа хойшлууллаа
ОХУ-ын ерөнхийлөгчийн жил бүр иргэдтэйгээ утсаар холбогдож, асуултад нь хариулдаг “Прямая линия с Владимиром Путиным” телевизийн шууд нэвтрүүлэг 18 жилийн дараа анх удаа цуцлагджээ.
2001 оноос хойш уламжлал болсон энэхүү арга хэмжээ зөвхөн 2004 онд бололгүй өнгөрч байсан юм.
Лхагва гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ жилийн шууд ярилцлага тодорхойгүй хугацаагаар хойшилсныг мэдээлсэн ч шалтгааныг тайлбарлаагүй байна.
Ямартай ч уламжлал болсон арга хэмжээ зургаадугаар сард зохион байгуулагдахгүй болжээ.
Сүүлийн үед Путин жил бүр оролцдог байсан хэд хэдэн үйл явдлаа алгасаад байгаа.
Тухайлбал жил бүр ОХУ-ын Холбооны Зөвлөлд хандаж үг хэлдэг арга хэмжээ нь дөрөвдүгээр сард болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байв. Одоо болтол шинэ тов зарлагдаагүй байна. Өнгөрсөн сард тэр Сочи хотод жил бүр болдог мөсний хоккейн тэмцээнд оролцох ёстой байсан ч бас оролцолгүй өнгөрчээ.
Уламжлал болсон үйл явдлууддаа оролцолгүй өнгөрсөн нь түүний биеийн эрүүл мэндтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг яригдаж байна.
“Прямая линия с Владимир Путиным” шууд нэвтрүүлэгт жил бүр 2-3 сая хүн утсаар холбогдож, ерөнхийлөгчөөсөө асуулт асууж, хариулт авдаг уламжлалтай. Өнгөрсөн онд болсон энэхүү шууд ярилцлага дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжилж байжээ.