Дэлхий дахинд
Си Зиньпин Тайванийн эсрэг цэргийн тусгай ажиллагаагд бэлтгэх тушаал өглөө
avia.pro: БНХАУ-ын удирдагч Си Зиньпин Тайванийн эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулахад бэлтгэх тушаал өгсөн байна. Энэ цэргийн тусгай ажиллагаа (‘non-war’ military operations) явуулах гол зорилго нь БНХАУ-ын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал гэнэ.
БНХАУ-ын удирдагчийн гарын үсэг зурсан тушаалын бүрэн эхийг нийтлээгүй ч энэ нь улс орныхоо үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах зорилготой гэдэг нь Авиа.про хэвлэлийн сэтгүүлчдэд тодорхой болжээ. Гэхдээ цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэх тушаал өгөөгүй, харин Хятадын эрх ашиг сонирхол, улс орны бүрэн бүтэн байдалд их бага хэмжээгээр аюул учирсан тохиолдолд эхлүүлэхийг даалгасан юм байна.
Ер нь тухайн бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдлаас харах юм бол, Тайванийн эргэн тойрны асуудал намжихгүй тохиолдолд Хятад улс цэргийн тусгай ажиллагааг ойрын саруудад эхлүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Цэргийн мэргэжилтнүүд бас хэрэв АНУ-ын зүгээс Тайваньд дэмжлэг туслалцаа үзүүлэхгүй юм бол арлын хувьд БНХАУ-ын эсрэг бие даан тэмцэх бодит боломж байхгүй хэмээн тэмдэглэжээ.
“Америкийн байлдааны хөлөг онгоц, шумбагч хөлөг, сөнөөгч, бөмбөгдөгч онгоцууд энэ бүс нутагт ирээд байгаа нь Вашингтон зөвхөн хүч чадлаа харуулах гэсэн оролдлого төдий зүйл. Шаардлагатай бол Хятад хэдхэн цагийн дотор Америкийн флотыг устгах бөгөөд АНУ-ын нисэх онгоцууд БНХАУ-ын хил рүү 150 километрийн зайд ойртож чадахгүй” гэж Avia.pro хэвлэлийн шинжээч тэмдэглэсэн байна.