Дэлхий дахинд
Дэлхийн далай тэнгисийн дулаарал нь араатнуудыг идэвхжүүлнэ
АНУ-ын Смитсоновын экологи судлалын төв, Их Британийн Темплийн их сургуулийн далай судлаачид халуун усан дахь араатнуудыг улам идэвхжүүлж, улмаар далай тэнгисийн био тэнцвэрийг алдагдуулна гэж мэдэгдсэнээ Science хэвлэлд нийтэлжээ.
Үүний өмнө ч далай тэнгисийн араатнуудын замд илүү их идэвхжил бий болж байгаа нь ажиглагдсан байна. Магадгүй халуун нь амьтдын бие организм дахь метаболизмыг түргэсгэж байж болох юм. Дэлхийн далай тэнгисийн дулаарал улам нэмэгдэж байгаа өнөө үед энэ төрлийн судалгаа маш чухал болж байна гэж судалгааны өгүүлэлд дурдсан байна.
Эрдэмтэд Атлантын болон Номхон далайн Америкийн хоёр эрэгт Аляскаас Галт газар хүртэлх 36 цэгт ажиглалтын станц байрлуулан судалгаа хийжээ. Энэ үеэрээ далайн араатнуудыг илүүтэй ажигласан байна. Тэд далайд хатаасан мах усанд хаяж араатнууд хэрхэн идэж байгааг нь ажиглан тооцоолоход араатан загаснууд халуун усанд илүүтэй их идэж байжээ. Харин 55 градус хүртэлх хүйтэн усанд ховдоглох нь бараг тэгтэй тэнцүү байгаа нь ажиглагдсан байна.