Энтертайнмент
Бостон Рэд Сокс сүүлийн 15 жилд дөрөв дэх удаагаа дэлхийн цувралд хожлоо

Бостон Рэд Сокс баг дэлхий цувралд яллаа. Мэйжор лиг бэйсбоолын 2018 оны улирлыг хамгийн гайхалтай эхлүүлсэн Бостон Рэд Сокс баг гайхалтай улирлаа дэлхийн цувралд аваргаар тодорсноор мөн амжилттай өндөрлүүллээ. Ням гаригт болсон тоглолтод Лос Анжелес Доджэрсийг 5-1 харьцаатай хожсоноор аварга болсон юм.
Бостоны баг ийнхүү түүхэндээ 9 дэх удаагаа аварга болж байгаа бөгөөд уг амжилт нь бүх цаг үеийн жагсаалтад 27 түрүүлсэн Нью Иорк Янкийз, 11 түрүүлсэн Сэйнт Льюс Кардиналс нарын араас бичигдэж байгаа юм. Хамгийн сүүлд 2013 онд дэлхийн цувралд ялсан Бостон Рэд Сокс нь 2004 оноос хойш нийтдээ 4 түрүү хүртжээ. Энэ үеийг тэдний алтан үе ч гэж нэрлэж болохоор байгаа юм. Учир нь 2004 онд түрүүлэх хүртлээ тэд 86 жил аваргын цомгүй байсан билээ.
Эхний жилдээ багийн менежэрээр ажиллаж байгаа Алекс Кора нь тус багийн 118 жилийн түүхэнд байгаагүй сайн амжилтыг үзүүлсэн улиралыг бүтээлцсэн нь түүхэнд ч мөн дээгүүр орох амжилт болсон юм. Тодруулбал Бостоны баг энэ улиралд 108 тоглолтод хожил байгуулсан байна. Мөн тэд аваргын цуврал хүртлээ энэ улиралд зуугаас дээш хожил байгуулсан хоёр ч багийг буулган авсан.
Тухайлбал 100 хожил байгуулсан Янкийзыг Америкын лигийн дивизоны аваргад, 103 хожил байгуулсан Хьюстон Астросыг Америкын лигийн аваргын цувралд тус тус буулган авснаар дэлхийн цувралд гарч ирсэн нь энэ.
Ингээд улиралд болон плэй оффыг оролцуулаад нийт 119 хожил байгуулсан нь бэйсбоолын спортын түүхэнд гуравдугаар байранд орох амжилт ажээ. Тэдний гол өрсөлдөгч болох Янкийз 1998 онд 125 ялалт байгуулж байсан бол 2001 онд Сиатл Маринэрс 120 удаа хожил байгуулсан юм.

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
Энтертайнмент
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.