Дэлхий дахинд
Танихгүй хүний зураг худалдаалах автомат Японд хит болж байна
Танихгүй хүний зургийг худалдаалах автомат Япон улсад хит болон алдаршиж байна гэж South China Morning Post хэвлэл мэдээлжээ.
COVID-19-ийн цар тахлын дэгдэлтээс үүдэн хөл хорио хязгаарлалтын үеэр хүмүүс гадуур гаралгүй орон гэртээ бүгэж бие биенийхээ царайг харахгүй удаан хугацаагаар байсан болохоор одоо хүмүүс танихгүй ч гэсэн хэн нэгний царайг харах сонирхолтой байна гэж төхөөрөмж санаачлагчид сэтгэжээ. ”Манайд сайн мэдэх нэгнийхээ зураг, эд зүйлийг авч болох тийм тоглоом элбэг. Харин эндээс бол огт танихгүй нэгний зургийг авах боломжтой. Ийм л болохоор энэ хүмүүст хөгжилтэй байх болно гэж бид бодсон” гэж нэг худалдан авагч хэлжээ.
Коронавирусын цар тахал Японд тархаснаар хөл хорио тогтоож, зуны 2020, 2021 оны олимпын наадам ч хязгаарлагдмал хүрээнд болж байсан юм. Одоо харин хөл хорио, хязгаарлалтыг буулган энэ зургадугаар сарын эхнээс гадаадын 98 орны аялагч жуулчдыг хүлээн авахаа Японы эрх баригчид мэдэгдээд байгаа юм.