Дэлхий дахинд
Орос- Украины хэлэлцээр наймдугаар сард сэргэнэ
Орос-Украины хэлэлцээр дэх Украины төлөөлөгчдийн тэргүүн Давид Арахамия “Америкийн дуу хоолой” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Оростой хийх хэлэлцээрийг Украин наймдугаар сарын сүүлчээр сэргээж магадгүй гэж мэдэгджээ. Улстөрчийн хэлснээр бол Киев “хэлэлцээрийн байр сууриа” Украины зэвсэгт хүчний сөрөг давшилтын төлөвлөгөөний дараа л шийдвэрлэнэ гэнэ.
Хэлэлцээрийн ширээний ар дахь Украины байр суурь наймдугаар сард л өөрчлөгдөнө гэж Арахамия хэлж байна. Түүнийхээр бол энэ бүх хугацаанд Киев байр сууриа өөрчлөн сөрөг давшилтаа хүлээж байгаа гэнэ.
Үүний өмнө Арахамия “Axios” сайтад ярилцлага өгөхдөө “Оросын төлөөлөгчидтэй уулзах талаар Киев нэг их бодохгүй байна, одоохондоо “хангалттай сулхан байр суурьтай байна” гэж хэлж байсан юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болохоор үүний дараа “ОХУ-тай хэлэлцээр хийх сонирхолгүй болохоороо Украин өөрөө хэлэлцээр хийх хүсэлгүй байна гэж мэдэгдэж байсан юм.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах энэ тухайд Киев ердөө л Пентагон, АНУ-ын Төрийн Депертаментын заавраар л хэлэлцээрээ царцаагаад байгаа юм гэж хэлжээ.