Дэлхий дахинд
Германд нүүрсний цахилгаан станц ажиллах нь идэвхжиж байна
Германы эрх баригчид газар доорхи байгалийн хийн агуулахуудаа дүүргэж нөөцөө нэмэгдүүлэхийн тулд байгалийн хийн хэрэглээгээ багасгаж байна. Үүний тулд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа сэргээн, идэвхжүүлж байна хэмээн оросын мэдээллийн ТАСС агентлаг мэдээллээ.
“Байгалийн хийн хэрэглээг цаашид ч багасгана. Ийм байдлаар байгалийн хийн газар доорхи агуулахуудыг дүүргэхгүй бол өвөл хүрэлцэхгүйд хүрнэ” гэж ХБНГУ-ын Эрчим хүний яамны илтгэлд дурджээ.
Эрчим хүчний сайд Роберт Хабек байгалийн хийн агуулахуудыг энэ зун намар хангалттай нөөцтэй болгохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авна гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Грэнхолм бас үүний өмнө эрчим хүчний эх үүсвэр болох газрын тос, байгалийн хий олборлох талаар дэлхий нийтээрээ эрчимтэй ажиллах хэрэгтэй байна гэж уриалж байсан юм.
Дэлхий дахинд
Японд газар хөдлөлтийн улмаас есөн хүн хөнгөн гэмтжээ
Дэлхий дахинд
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампд холбогдох эрүүгийн хэргийн анхны шүүх ажиллагаа эхлэв
АНУ-д Ерөнхийлөгч асан Дональд Трампын эсрэг дөрвөн ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Тэгвэл энэ хэргүүдийн эхнийх нь буюу хувийн мэдээллээ далдлах зорилгоор төлбөр хийсэн гэх хэргийн шүүх ажиллагаа Нью-Йоркийн шүүх дээр эхэлж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхийн ялын тогтоол гартал нэгээс хоёр сар үргэлжилж болзошгүй гэж тооцогдож байгаа энэ шүүх ажиллагаагаар өдгөө 77 настай Дональд Трампын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө насанд хүрэгсдийн киноны жүжигчин Сторми Дэниелс хэмээх эмэгтэйд дотно харилцаатай байснаа нууцлахыг даалгаж өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган ам.доллар төлсөн, үүнийгээ ажил хэргийн нөхцөлийн дагуух хууль ёсны төлбөр мэтээр санхүүгийн хуурамч баримт бүрдүүлсэн хэрэгт өнгөрсөн оны гуравдугаар сард эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргийг хэлэлцэнэ.
Прокуроруудын зүгээс Дональд Трампын энэ үйлдлийг сонгуулийн боломжид нь нөлөөлж болзошгүй гэдэг үүднээс мэдээллийг нуун далдлахыг завдсан хэрэг гэж үзсэн.
Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхээ долоодугаар сард болох намынхаа их хурлаас баталгаажуулахаар зэхэж байгаа Дональд Трамп харин өөрт нь тулгаж байгаа бүх гэмт хэргийг үндэслэлгүй гүтгэлэг гэж үгүйсгэдэг.
Тэрбээр шүүх танхимд орох үедээ ч гэсэн “Улстөрийн мөрдлөг хавчлага болж байна” гэдэг байр сууриа сэтгүүлчдэд илэрхийлжээ.
Үүнээс гадна экс Ерөнхийлөгчийг төрийн нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдэд хайхрамжгүй хандсан, 2020 онд өөрийн ялагдал хүлээсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг цуцлуулах санаархлаар үйлдсэн гэдэг өөр хоёр гэмт хэрэгт нийт 34 зүйл ангиар буруутгасан.
Сүүлийн хоёр нь, 2021 оны нэгдүгээр сард Капитолын ордонд дайран орж, хүмүүс амь эрсдэхэд хүргэсэн үймээн самууныг өдөөн турхирсан, нөгөө нь Жоржия муж улсад мөн тэндхийн сонгуулийн үйл явцыг тасалдуулахыг завдсан гэх хэргүүд юм.
Үүний зэрэгцээ АП-Чикагогийн ИС-ийн дэргэдэх судалгааны төв хамтран явуулсан судалгаагаар, гурван америк хүн тутмын нэг нь Трампын мөнгө шилжүүлсэн үйлдлээ нууцалсан нь хууль бус, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг мөн гэж үзжээ.
Мөн тал шахам хувь нь бусад гурван гэмт хэрэгт ч Дональд Трампыг ямар нэг байдлаар гэм буруутай гэсний дээр, бүх шүүх үйл явц тэгэхдээ прокурорууд болоод шүүгчид нь зөв шударга ажиллаж, үнэн зөв шийдвэр гарна гэдэгт төдийлөн итгэлтэй бус байгаагаа илэрхийлжээ.
Дэлхий дахинд
Иранд шинэ оноо тэмдэглэн салют буудуулснаас үүдэн 15 хүн амь үрэгдэж, 4700 иргэн шархаджээ
Ираны шинэ жилийн баяр энэ жил гуравдугаар сарын 20-нд тохиожээ. Тэд шинэ жилээ угтаж галын наадам хийдэг уламжлалтай юм байна. Энэ жилийн хувьд галын наадам нь өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 12 хүртэл үргэлжилжээ.
Гэвч энэ үеэр 4700 хүн бэртэж, 15 нь амь насаа алдсан байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсийн 565 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Эдгээрийн 38 нь эрчимт эмчилгээний тасагт, дөрвөн хүний биеийн байдал хүнд байгаа гэж Ираны Үндэсний эмнэлгийн Яаралтай тусламжийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Бабак Йектапаст мэдэгдлээ.
Түүний мэдээлж буйгаар, 257 хүн эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орсон бол 1594 хүн нүдээ гэмтээжээ.
Мөн 1282 хүн түлэгдсэн бөгөөд гэмтсэн хүмүүсийн 72 хувь нь 22 наснаас доош насныхан байсныг онцлов.
Жил бүрийн шинэ жилээр ийм осол гардаг хэдий ч амь үрэгдсэн хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар өсжээ.
Үүний шалтгаан нь иргэд гэрийн нөхцөлд хийсэн салют буудуулснаас болсон юм байна.
Цагдаа нар 42 тонн салют хураан авсан хэдий ч иргэд олноор өртжээ.
Эх сурвалж: ОБЕГ
-
Улс төр24 цаг өмнө
“20 минутын хот” стандартыг бий болгох эрх зүйн шинэчлэл хийнэ
-
Нийгэм5 цаг өмнө
Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ
-
Нийгэм22 цаг өмнө
БНСУ-ын Кореа Их сургуультай ухаалаг хотуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхээр хамтарч ажиллана
-
Улс төр22 цаг өмнө
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ
-
Нийгэм22 цаг өмнө
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
-
Улс төр6 цаг өмнө
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү-г хүлээн авч уулзлаа
-
Нийгэм6 цаг өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулав
-
Нийгэм6 цаг өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл 4 дүгээр сарын 26-нд дуусна