Дэлхий дахинд
Британий тагнуул: Оросын нисэх хүчин жинхэнэ дайнд бэлэн биш байна
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Донбассын төвийн нутгуудад агаараас цохилт өгсөн оросын нисэх хүчний үйл ажиллагаанд Британийн тагнуулын байгууллага үнэлэлт дүгнэлт өгсөн байна.
Тагнуулын байгууллагын үнэлэлтийг ВВС телевизийн оросын салбарын тайлбарласнаар бол Оросын цэргийн нисэх хүчний үйл ажиллагаа нь өөрсдийн нь төсөөлж байснаас муу болохоо харуулжээ.
Уг нь оросын нисэх хүчний үйл ажиллагаан дахь тогтворгүй байдал, уялдаа холбоогүй байдал нь оросын цэргийн тусгай ажиллагааны амжилтын нэг хэсэг, хүчин зүйл болж байгаа юм. Оросууд агаарт бүрэн ноёлж, эрсдэлийг даван туулж украины ар талд гүн нэвтрэх нь тун бага байна. Энэ бүхэн нь Оросын байлдааны бэлтгэлийн ихэнх хэсэг нь олон жилийн туршид өндөр албан тушаалтнуудад сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилго агуулж байснаас биш нисэх багуудын байлдааны бэлтгэл чадварыг дээшлүүлэхэд чиглэж байгаагүйг харуулж байна. Нисэхийн экипажууд байлдааны ажиллагааны үед бие даан үйл ажиллагаа явуулах чадвар эзэмшээгүй байна гэж Британийн тагнуулынхан үзжээ.
Орос улс орчин үеийн байлдааны нисэх онгоцны гайхалтай жагсаалттай хэдий ч агаарын цэргийн хүчнийхэн, нисгэгчдийн нь мэргэжлийн ур чадвар эргэлзээтэй, агаарын ажиллагаа явуулах барууны стандартад нийцэхгүй байна. Энэ нь хуурай замын хүчнийхний ажиллагаа унахад ч нөлөөлсөн. Өнөөдөр оросын зэвсэгт хүчний нөөц шавхагдаж, далавчит пуужингийн нийлүүлэлт ч багасч байгаа бололтой гэж энд дурджээ.