Дэлхий дахинд
Муратов Нобелийн медалиа дуудлагаар зарж украины дүрвэгсдэд зориулна
Оросын “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов өөрийн Нобелийн шагналын медалиа АНУ дахь дуудлага худалдаанд тавьсан нь 103.5 сая доллараар зарагдлаа гэж дуудлага худалдааны Heritage Auction танхимын зохион байгуулагчид мэдээллээ. Муратовын мөнгийг нь украины дүрвэгсдэд хандивлахаар НҮБ-ын хүүхдийн сан ЮНИСЕФ-д өгнө гэж тавьсан медалийг эхлээд 550 мянган доллараар үнэлсэн юм байна. Муратов “Өнөөдөр худалдаанаас орох бүх мөнгийг бид НҮБ-ын ЮНИСЕФ-т шилжүүлэн өгнө” гэж худалдаа албан ёсоор эхлэхийн өмнө хэлжээ.
Түүнийхээр бол дуудлага худалдаанаас орох бүх мөнгийг дайны хөлөөс зугтаж Польш, Орос, Герман, Молдав, Словени, Чех, Унгар улсуудад дүрвэж очоод байгаа украины хүүхэд багачуудад зориулах юм байна.
“Хэрэв бид хангалттай их мөнгө цуглуулж чадаад ЮНИСЕФ шийдэх юм бол зарим хэсгийг нь Африк, Лаост дүрвэсэн хүүхэд багачуудад зориулна” гэж “Новая газета” сонины ерөнхий редактор хэлжээ.
Тэр бас өөрийн нь энэ санаачлагыг дэлхий даяараа дэмжинэ гэж найдаж байгаагаа хэлсэн байна. “Бид шударга бус явдалтай тэмцэх, хүмүүс өөрийн шашнаа шүтэж байх, бие биедээ тусалж байгаасай гэж хүсч байна” хэмээн Муратов хэлсэн байна.
Оросын сэтгүүлч Муратов, Филиппиний сэтгүүлч Мария Рессатай хамт 2021 онд Нобелийн шагнал хүртэж байсан юм.