Эдийн засаг
Я.Санжмятав: 60 тэрбумын хариуцлага У.Хүрэлсүхэд уламжлагдан үлдлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал, Улсын Их Хурлын тогтоолын
төслийг хэлэлцэх үеэр /2019.01.29/ гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Хоёр сар гаруй гацсан парламентын гацаа өнөөдөр тайлагдах байх гэж найдаж байна. Гацсан энэ цаг хугацаанд нутгаараа хоёр удаа явж ажиллаж ард түмний санал бодлыг сонслоо. Хөдөө орон нутагт зуд турхан алга. Малчин түмний сэтгэл өөдрөг сайхан байна. Харин бид нарт их санаа нь зовж байна. Учир нь зуд турхан гэдэг чинь Төрийн ордонд, Сүхбаатарын талбай дээр байна шүү гэдгийг хэлж захиж байна. Энэ зудаа хурдан тайлаач гэж байна. Миний хувьд УИХ-ын даргыг огцруулах асуудалд санал нэг байгаа. энэ бол ганцхан М.Энхболд гишүүнтэй хариуцлага тооцох гэж байгаа асуудал биш. МАНАН бүлэглэлтэй тэмцэх тэмцлийг эхлүүлэхгүй бол улс орон буруу тийшээ явчих гээд байгаа учир гарын үсэг зураад яваад байгаа юм. МАН-ыг эв зүйгээ ол, эвтэй бай гэдгийг 2016 онд УИХ-ын үйл ажиллагаа нээгдсэн цагаас л хэлсээр ирсэн. Олдвол өлдөнө гэдэг шиг албан тушаал болон хэн нь их идэх үү гэж булаацалдаж байгаад Монголын ард түмнийг сөхрүүлээд итгэлийг нь алдаад, Монгол төрийн дархлааг муутгах бүх зүйлийг ханатал хийлээ. Та бүхэн цаашдаа Монголын ард түмний итгэлийг дааж явж чадахгүй.
Та бүхэн парламентын түүхэнд хараар бичигдэх хуулийг баталсан. Бараг М.Энхболд гэдэг нэртэй хууль батлаад гарсан. Энэ нь парламентын дархлаанд маш хүнд байдлыг бий болгосон учир цаашдаа энэ асуудлыг сайн бодох ёстой.
М.Энхболд чөлөөлөгдсөнөөр цаашдаа 60 тэрбумын асуудлыг цэгцлэх, стратегийн ордуудаас хулгай хийсэн хулгайчид лицензүүдээ буцааж тушаах хүмүүстэй хариуцлага тооцох, ЖДҮС-аас мөнгө мөнгө авсан гишүүдтэй хариуцлага тооцох, 300 гаруй чиглэлийн саналууд буюу шилний цаанаас мөсөн чихэр долоолгож байж саналыг нь авсан ард түмний итгэлийг хөсөрдүүлсэн та бүхний хариуцлага У.Хүрэлсүхэд уламжлагдан очиж байна. Тиймээс өнөөдрөөс эхэлж Ардчилсан нам болоод Ардчилсан намын гишүүд, танай намын жирийн гишүүдтэй хамтраад, У.Хүрэлсүхээс бүх хариуцлагуудыг нэхэх болно шүү. Ганцхан хүнийг огцруулчихлаа одоо болчихлоо гэдэг асуудал байхгүй. Шударга ёс гэдэг зүйлийг танхимаасаа хэлж, ганц нэг лиценз хурааж аваад, хэдхэн хүнийг АТГ, цагдаа байгууллага дээр дуудаад бүх асуудал шийдэгдэхгүй. Тиймээс Ерөнхий сайд, олонхийн намын дарга У.Хүрэлсүхтэй дараагийн хариуцлага тооцох асуудлаар ойрын хугацаанд ярих ёстой.
Орон нутгийн иргэдтэй уулзаж байхад олонхи болсон МАН чихгүй, нүдгүй толгой болсон. Одоо хөлгүй, гаргүй боллоо. Ардчилсан нам гээд ардчиллыг анх байгуулсан 30 жилийн түүхтэй нам луйварчидтай тэмцэх тэмцлээ хүчтэй болгож өгөөч. Монголын ард түмний нүд, чих болох үүргээ биелүүлээч гэж хэлж байгаа. Тиймээс өнөөдөр энэхүү тэмцлийн эхлэл болгож УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлж байгаа юм” гэлээ.
С.САРУУЛ
ЗУУНЫ МЭДЭЭ

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм9 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм10 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм12 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм10 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм11 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр11 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр9 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа