Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

Дэлхий дахинаа 100 сая хүн эх орон, төрсөн нутгаасаа дайжин пүрвээд байна

Нийтэлсэн

-

Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, мөрдлөгөөс зугтааж гадаад оронд дүрвэсэн хийгээд  орон гэрээ орхин улс дотроо дүрвэсэн хүний тоо дэлхий даяар анх удаагаа 100 саяыг давлаа гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар өнгсөн тавдугаар сард мэдээлснийг lenta.ru хэвлэл дамжуулжээ. “Зэвсэгт мөргөлдөөн, хүчирхийлэл, мөрдөн шалгалтаас зугтаан дэлхий даяар дүрвэсэн хүний тоо түүхийн бүхий л хугацаанд анх удаагаа 10 саяыг давлаа” гэж тус байгууллага онцлон тэмдэглэсэн байна.

Дэлхий дахин энэ зургадугаар сарын 20-нд Дэлхий дахины дүрвэгсдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2000 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор товлосноор 2001 онд энэ өдрийг анх тэмдэглэсэн юм байна.

Харин дүрвэгсдийн статусын тухай конвенцоор “дүрвэгч” гэж хэнийг хэлэх, тэдний эрх, эрх чөлөө, энэ хүмүүст хандах улс орнуудын үүргийн тухай тэртээ 1951 онд зааж өгчээ. Энэ конвецид өнөөдрийн байдлаар 146 улс орон нэгдээд байгаа юм.

Конвенцод зааснаар бол дүрвэгч гэдэг нь иргэншил, улс төрийн үзэл бодол байр суурь, нийгмийн бүлэглэл, арьсны өнгө, шашны байдлаасаа болж орон гэрээ юмуу, эх орноо орхин гарч, эргэж буцаж чадахгүй, эргэж очихыг хүсэхгүй байгаа хүмүүсийг хэлдэг байна. Мөн байгалийн гамшиг, хүний үйлдлээс болсон гамшгийн улмаас олон хүн дүрвэгч болдог.

Конвенцийн гол үндэс нь дүрвэгсдийг буцаах юм уу, албадан гаргахгүй байх  явдал. “Конвенцод аль ч улс орон дүрвэгчдийн эргүүлж хөөх, арьс өнгө, шашны үзэл бодол, иргэншил,  улс төрийн байр суурь, нийгмийн тодорхой бүлэглэлийн улмаас тэдний амь нас, эрх чөлөөнд аюул учирч байгаа улс оронд нь эргүүлж өгөхийг хориглоно” гэжээ.

Дүрвэгсдийн тухай 1951 оны Конвецод бичсэнээр бол дүрвэгсэд нь дараах эрхтэй:

–       Онц ноцтой тохиолдлоос бусад нөхцөлд албадан гаргахаас хамгаалагдах

–       Аль нэг  улсын хилийг хууль бусаар зөрчсөний төлөө шийтгэл хүлээхээс сэргийлэгдэх

–       Хөлсний ажил эрхлэх

–       Орон сууцаар хангагдах

–       Боловсрол олж авах

–       Засгийн газрын болон нийгмийн дэмжлэг авах

–       Шашны итгэл үнэмшилтэй байх

–       Чөлөөтэй шилжин явах

–       Хувийн баримт бичиг авах

Өнгөрөгч ХХ зууны дунд үеэр дэлхий даяар 1,25 сая дүрвэгч  олон улсын тусламж авсны дотор дэлхийн хоёрдугаар дайны улмаас Европоос дүрвэсэн 350 мянган хүн байсан юм. Үүний дараа 1950-иад оны  сүүлчээр дүрвэгсдийн гол асуудал нь Европоос бусад тивүүд, ялангуяа Африкт дүрвэж очсон Европын улс орнуудын дүрвэгч байлаа. Дараагийн 10 жилд энэ байдал улам өргөжиж Өмнөл Ази, Ойрхи Дорнод, Балканыг хамарсан.
НҮБ  дүрвэгсдийн асуудлыг анхааралдаа авч Ерөнхий Ассамблей 1950 онд Дүрвэгсдийн  асуудал эрхэлсэн дээд комиссарын газар байгуулан 1951 оны нэгдүгээр сарын 1-нээс  ажлыг нь эхлүүлсэн юм. Дэлхий дахины дүрвэгсдийг хамгаалах эрхтэй олон улсын цор ганц энэ байгууллагын гол үүрэг нь дүрвэгсдийг олон улсын хамгаалалтад авах, тэдний асуудлыг шийдэх найдвартай арга хайж олох явдал юм.

Харин сүүлийн жилүүдэд дэлхий даяар олон улсын хил даван шилжин суурьшигчдын тоо  хамгийн их болж байна. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын мэдээгээр 2021 онд манай гаргийн 89.3 сая хүн орон гэрээ орхиход хүрсний 21,3 сая  орчим нь хил давж зорчсон дүрвэгч байлаа. Энэ нь өмнөх онтойгоо харьцуулахад найман хувиар илүү байсан бол   10 жилийн өмнөхөө бодвол хоёр дахин  илүү гарсан үзүүлэлт.

Энэ 2022 оны  тавдугаар сар гэхэд дүрвэгсдийн тоо түүхэндээ анх удаа 100 саяыг давлаа гэж тус байгууллага мэдээлж байна.

Өнгөрөгч 2021 оны дүрвэгсдийн 80 хувь нь  хамгийн бага, дундаж орлоготой улс орнуудын иргэд байснаас 72 хувь нь хөрш улс орнууддаа гарч амьдарч байлаа.

Нийт дүрвэгсдийн 69 хувь нь Сирийн 6.8 сая, Венесуэлийн 4.6, Афганистаны 2.7, Өмнөд Суданы 2,4, Мьянманы 1.2 сая хүн байна. Дүрвэгсдийн ихэнх нь Туркт 3.8, Колумбад 1,8, Пакистанд 1,5, Угандад 1,5, Германд 1,3 сая хүн очиж орогножээ.

Үүний зэрэгцээ 2021 онд улс орон дотроо орон гэрээсээ дайжин шилжин суурьсан хүний тоо 53,2 сая хүн болсон нь 15 дахь жилдээ өссөөр байгаа нь энэ гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдээлсэн байна.

Орогнол хүссэн хүний тоо 2021 онд мөн л 1,4 сая болж шинээр хүсэлт гаргажээ. АНУ ийм хүсэлт хамгийн их хүлээж авсан нь 188 900 хүн байсан бол Герман 148,2, Мексик 132.7, Коста-Рика 108.5, Франц 90.2 мянган ийм хүсэлт хүлээн авчээ.

Үүний зэрэгцээ өнгөрөгч 2021 онд 5.7 сая хүн өөрийн эх орон, нутагтаа эргэж ирсний 5,3 сая нь дотоодоо шилжин суурьсан хүн, 429,3 мянга нь  гадаад дүрвсэн хүн байна.

Европ тив дэлхийн хоёрдугаар дайнаас хойш хамгийн их дүрвэгсдийн хямралд автаж, зэвсэгт мөргөлдөөн, эдийн засгийн бэрхшээлээс болон эх орноо орхисон Ойрхи дорнодын орнууд, Хойд африкийн орнуудын дүрвэгсдийн хөлд дарагдаад байна. Европын хилийн Frontex агентлагийн мэдээлснээр бол Европын холбоо 2015 онд 1,8 сая цагаач хүлээн авч байсан нь өмнөх 2014 онд тогтоосон дээд амжилт 283,5, мянгаас  зургаа дахин их байлаа.

Мөн энэ Frontex-ийн мэдээлснээр өнгөрөгч 2021 онд Европын холбооны хилийг хууль бусаар нэвтэрсэн хүний тоо 2017 оны дээд үзүүлэлтээс арай цөөн 200 мянгаар дутуу байсан гэнэ.  Гэхдээ энэ нь 2019 оны үзүүлэлтээс 36 хувь, 2020 оны тооноос 57 хувь их байгаа юм. Ингэж хууль бусаар ирж байгаа хүмүүсийн ихэнх нь сири, тунис, марокко, алжир, афганы иргэд байна.

Оросын зүгээс Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлж хотыуудыг бөмбөгдөн, их буугаар галлааж эхэлсний  дараагаар украины 6,2 сая хүн дүрвээд байна гэж Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар мэдээлж байна. Оросын цэргийн давшилтын бүсэд байгаа зүүн нутгаас  эх орныхоо баруун, баруун өмнө, хойд бүс рүү шилжин суурьшсан хүний тоо мөр зургаан саяыг даваа байгаа юм. Эдний 1.7 сая нь украины Донбасаас гарч орост ирсний дотор 286.04 мянган хүүхэд байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм5 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим