Дэлхий дахинд
Хятад улс Оросын тусгай ажиллагааны туршлагыг судалж байна
БНХАУ-ын эрх баригчид Тайванийн засгийн газрыг унагаж эх газартаа нэгтгэхэд цэргийн томоохон ажиллагаа явуулахаас зайлсхийхийн тулд ОХУ-аас Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааны явцыг ажиглан Тайваньд явуулж мэдэх цэргийн ажиллагааныхаа тактикийг боловсруулж байна гэж оросын МК хэвлэл мэдээллээ.
Хятадын Shukan Gendai хэвлэлд бичсэнээр бол БНХАУ Зеленский болон украины үндэсний удирдлагыг устгахгүйгээр, өрсөлдөгчийнхөө эсэргүүцлийг дарахаар явуулж байгаа ажиллагаанд анхаарлаа хандуулж байгаа юм байна. Энэ нь өрнөдийн хориг, украинд зэвсэг нийлүүлж байгаа хүнд үед болж байгаа. Хэвлэлд бичсэнээр бол Оросын зэвсэгт хүчний энэ ажиллагаа асар их бэрхшээл дагуулж байгаа гэнэ.
Энэ бүхнээс үүдээд БНХАУ-ын эрх баригчид цэргийн тусгай ажиллагааны эхний төлөвлөгөөг өөрчлөн Тайванд явуулж эхлэх ажиллагаагаа нарийн тооцож, десантын асар их хүч хаях, өргөн хэмжээний тулаан явуулахаас татгалзахаар тооцож байгаа юм байна. Харин хятадын цэрэг тусгай ажиллагааныхаа явцад арлын засгийн газар эрх баригчдыг устгаж, улстөрийн дэглэмийг нь унгасанаар тайванчуудын эсрэгүүцэл, зоригийг нь мохоохоор төлөвлөж байгаа гэнэ.