Дэлхий дахинд
НАТО-гийн орнуудын тусгай салбарууд Украинд байлдаж байна
АНУ болон тэдний холбоотон хэд хэдэн орны тагнуул, тасгай салбарын сүлжээ Украинд ажиллаж тэдэнд тусалж байна, энэ дотор тагнуулууд, хэдэн арван тусгай ажилтан байна гэж The New York Times сонин эх сурвалжаас аван мэдээлсэн байна.
Америк болон европын албан тушаалтнуудаас эх авч сонинд бичсэнээр бол украины цэрэг АНУ болон тэдний холбоотнуудын “тагнуул, тусгай ажилтны сүлжээн”-ний тусламж авч тэднээс зэвсэг авч, тагнуул хийх, сургалт зохион байгуулж байгаа гэнэ. Эдний ихэнх хэсэг нь Украины хилийн гадна, Герман, Франц, Их Британийн нутагт ажиллаж байгаа юм байна. Хэдийгээр Вашингтон Украин руу цэргийнхнээ илгээхгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн ч гэлээ Америкийн Тагнуулын төв газрын хэд хэдэн ажилтан Украинд ажиллаж байгаа гэнэ.
ОХУ өнгөрөгч хоёрдугаар сарын 24-нд Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааныхаа зорилгыг “найман жилийн туршид киевийн дэглэмийн хүчирхийлэл, хядлагын золиос болж байгаа хүмүүсийг хамгаалах явдал” гэж нэрлэсэн юм. Түүнийхээр бол энэ зорилгодоо хүрэхийн тулд Украиныг цэрэг зэвсэггүй болгож, “Донбассын энгийн ард иргэдийн эсрэг цуст гэмт хэрэг үйлдсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүхэд шилжүүлэх”-ээр төлөвлөж байгаа гэсэн юм.