Дэлхий дахинд
Оросууд Украинд ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг 152 байгууламжийг усгажээ
Хоёрдугаар сарын 24-нд Оросууд цэргийн тусгай ажиллагаа нэрээр Украинд түрэмгийлэн халдаж хотуудыг бөмбөгдөж, пуужин их буугаар буудсаны улмаас энэ хугацаанд дэлхийн соёлын өвд бүртгэлтэй 152 байгууламж, эвдэрч сүйдэж, бүрэн устгагдсан гэж НҮБ-ын Соёл боловсол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО мэдээлснийг The Washington Post сонин нийтэлсэн байна. ЮНЕСКО-гийн мэдээлснээр бол эдгээрийн бараг тал нь шашны байгууламж гэнэ. Үүний 30 нь түүхэн барилга бол бусад нь соёлын барилга байгууламж, хөшөө дурсгал, музей номын сан байжээ. Эдний ихэнх нь Киев, Харьков, Донецк мужид байдаг байж.
Украины парламент-Дээд Рада НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-д хандаж ОХУ-ыг тус байгууллагын гишүүнээс хасах шаардлага хүргүүлжээ.
ЮНЕСКО үүний өмнө тавдугаар сарын эхээр Оросын төлөөлөгчдийг Дэлхий дахины хэвлэлийн эрх чөлөөний өдрийн арга хэмжээнд оролцуулаагүй юм.