Дэлхий дахинд
Британичууд украины дүрвэгсдийг гэрээсээ явахыг шаардлаа
Их Британийн Беркшир гүнлэгийн Рединг хотын оршин суугчид украины дүрвэгсдийг хүлээн аваад орон гэртээ дөрвөн сар суулгасны эцэст одоо тэднийг өөр газар байрлуулж орон гэрээсээ зайлуулахыг шаардаж эхэллээ хэмээн Getreading хэвлэлийн тоймч Ханна Робертс бичсэн байна.
“Дүрвэгсдийн зарим нь бидэнтэй холбогдож “Энэ байдал удаан үргэлжлэх нь хэмээн манай эзэн биднийг амьдрах өөр газар олж явахыг хүсдэг боллоо” гэж Украины олон нийтийн төвийн гишүүн Рединга Мик Поллек ярьжээ.
Украин дахь хямрал ингэтлээ удаан үргэлжилнэ гэж британичууд бодоогүй байсан болохоор украины дүрвэгсдийг өрөвдөн авч байсан анхны сэтгэгдэл байр суурь нь өөрчлөгдөж тэднийг ийн амьдрах өөр газар олохыг шаардаж байгаа нь энэ хэмээн Робертс бичиж байна. Украины дүрвэгсдийг хүлээн авч гэртээ байрлуулсан Белгийн хэд мужийн иргэд иргэд ч бас үүний өмнө украины дүрвэгсэд архидан согтуурч, танхайрч байна хэмээн гомдоллож тэднийг амьдрах өөр газар олохыг хүсч байсан юм. Тэгээд ч бельгийн иргэд өөрсдөө зуны цагт амралтаа авч аялж зугаалдаг болохоор дүрвэгсдийг орон гэртээ үлдээхийг хүсэхгүй байгаа юм байна.