Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: 120 тэрбум төгрөгийн буцаан олголтыг маргаашнаас иргэдийн данс руу шилжүүлнэ
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар маргаашнаас эхлэн иргэдийн дансанд 2018 оны НӨАТ-ын буцаан олголтыг шилжлүүлэхэхээр болсон талаар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, маргаашнаас эхлэн нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлэх юм байна.
Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хэмжээ өмнөх оныхоос 60 хувиар нэмэгдсэн бол хамрагдалт нь 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78.8 тэрбум төгрөг олгожээ.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Т.Гэрэл
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.