Дэлхий дахинд
Япон улс Оросын эсрэг хоригоо чангатгалаа
Украины эсрэг цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа Оросын эсрэг хоригоо Япон улс чангатгаж дахиад 70 хүн, , батлан хамгаалах салбартай холбоотой экспорт эрхэлдэг 90 байгууллага аж ахуй нэгжийн хувьцааг царцааж байгаагаа Германд болсон G7-ий дэдэ хэмжээний уулзалт дээр Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдсэнийг NHK телевиз мэдээллээ. Үүнээс гадна Токио оросын алтыг импортлохоо больж, аудитын үйлчилгээ үзүүлэхээ зогсоож байгаагаа мэдэгдсэн байна.
“Бид түүхэн уулзвар дээр ирээд байна. Хэргийн учир нь бид дүрэм журамд суурилсан дэлхийн дэг журмыг хадгалж чадах уу гэдэг асуудал байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хүрээнд хангалттай арга хэмжээ авах боломжгүй” гэж Кисида нэмж хэлжээ.
Украинд болж байгаа үйл явдлуудтай холбогдуулан Япон улс энэ оны зургадугаар сарын эхээр Оросын хөдөө аж ахуйн банк, Москвагийн зээлийн банк зэрэг өмнө нь баталсан Оросын эсрэг хориг арга хэмжээнийхээ жагсаалтыг өргөжүүлсэн. Үүнээс өмнө Токио ОХУ-ын 398 иргэн, 28 байгууллагын эсрэг хязгаарлалтын нэмэлт арга хэмжээ авч байсан юм.
Өнөөдрийн байдлаар Япон улс украинд болж байгаа үйл явдалтай холбогдуулан Оросын эсрэг хэд хэдэн багц хориг тавиад байгаа юм. Энэ хоригт оросын 507, Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын 253 иргэн, оросын 200 гаруй компани, банк, аж ахуйн нэгж байгууллага ороод байгаа юм.
Үүний зэрэгцээ Япон улс Орост атомашин, люкс зэрэглэлийн мотоцикл, компьютер, үнэтэй архи, гоо сайхны бүтээгдхүүн, хагас дамжуулагч, 3D хэвлэх машин зэрэг өндөр технологийн бараа нийлүүлэхээ зогсоогоод байна. Мөн ачааны машин, өөрөө буулгагч, бульдозер зэргийг экспортлохгүй гэдгээ зургадугаар сарын 17-нд мэдэгдсэн. Оросоос ч бас модон материал, архи зэрэг бүтээгдхүүнийг импортлохгүй гэдгээ зарласан юм.
Teikoku Databank Ltd-ийн санал асуулгаар Орост ажилладаг японы 168 компаний дөрөв нь л оросууд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсний дараагаар оросын зах зээлээс гарахаа мэдэгдсэн гэнэ.