Дэлхий дахинд
Колумбын шоронд үймээн болж түймэр гарснаас 51 хүн амь үрэгджээ
Колумбын баруун нутгийн Толуа хотын шоронд зургадугаар сарын 28-ны үүрээр хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэн үймээн дэгдээсний дараа түймэр гарч 51 хоригдол амь үрэгдлээ гэж тус улсын Засгийн газар мэдээллээ. Энэ нь тус улсын сүүлийн үеийн түүхэн дэх ийм төрлийн хэргийн улмаас хамгийн олон хүний амь эрсэдсэн хэрэг хэмээн CNN агентлаг мэдээлж байна.
Колумбын Хууль зүйн сайд Вилсон Руисийн хэлснээр, орон нутгийн цагаар шөнийн 02.00 цагийн орчимд хоригдлууд өөр хоорондоо зодолдож эхэлсэн гэнэ. Зодооны үеэр нэг хоригдол гудсаа шатааснаар түймэр дэгдэж улмаар шоронгийн тэр жигүүрт тархсан байна.
“Хорих ангийн ажилтнууд галыг өөрсдөө унтраахаар оролдсон ч гал маш хурдан тархаж хэтэрхий хүчтэй байсан тул нөхцөл байдлыг хянахын тулд гал сөнөөгчдийг хүлээх хэрэгтэй болсон” гэж Руис хэлжээ