Эдийн засаг
Голомт банк 2018 оны үр дүнгээ танилцууллаа
Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараатай Голомт банк 2018 оны үр дүнгийн хурлаа хийлээ. “Харилцагч төвтэй банк” стратегийн хүрээнд Голомт банк нь 2016 оноос хойш банкны менежмент, бүтэц, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 60 гаруй томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Голомт банкны хувьд өнгөрөгч 2018 он их өсөлтийн жил байсан бөгөөд Монгол Улсын “Шилдэг банк”-аар тодорч, зээлжих зэрэглэлээ ахиулсны зэрэгцээ НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн хүрээнд глобал банкуудтай хамтран хариуцлагатай банкны бизнесийн зарчмуудыг санаачлан гаргасан зэрэг олон амжилтын эзэн болсон юм. Мөн худалдааны санхүүжилт, алт тушаалт, нийт зээлийн хэмжээ тэр дундаа иргэдийн зээл, орон сууцны зээл олголтоор банк санхүүгийн салбарт тэргүүн байр суурийг эзэлсэн амжилтаар 2018 оныг үджээ.
Энэхүү амжилтад хүрэхэд Голомт банкны үнэнч харилцагчид болон банкны нийт ажилтны хичээл зүтгэл, идэвх оролцоо чухал үүрэгтэй байсан гэдгийг хурлын үеэр банкны удирдлагуудын зүгээс онцолж, амжилт бүтээлээр манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшуулсан юм.
Хурлаар Голомт банк өнгөрөгч онд гаргасан амжилтуудаа дүгнэж, 2019 оны бодлого төлөвлөгөө, Дэлхийн жишиг Монголын банк болох алсын хараанд хүрэх зорилтуудаа танилцуулсан юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.