Дэлхий дахинд
Донецк, Украин хоёр олзлогдогсдоо солилцлоо
Донецкийн ардын бүгд найрамдах улс, Украин хоёр “144-ийн харьцах нь 144” гэсэн форматаар олзлогдогсдоо харилцан солилцлоо гэж Донецкийн ардын бүгд найрамдах улс гэгчийн тэргүүн Денис Пушилин мэдээллээ.
“Эсрэг талд олзлогдсон 144 дайчнаа ОХУ, Донецкийн ардын бүгд найрамдах улс өнөөдөр эргүүлж авлаа” гэж Пушилин Telegram хуудсандаа бичсэн байна. Түүнийхээр бол украины талаас эргүүлж авсан дайчдын ихэнх нь шархадсан, эмнэлгийн тусламж хэрэгтэй хүмүүс байна гэнэ. “Бидний гол зорилго бол чөлөөлөх тусгай ажиллагаанд оролцсон дайчдаа аврах явдал” гэж өөрийгөө тунхагласан улсын тэргүүн онцлон тэмдэглэжээ.
ОХУ хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн Украиныг цэрэг зэвсэггүй болгох цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэн. Ерөнхийлөгч Владимир Путин энэ ажиллагааныхаа зорилгыг “найман жилийн туршид Киевийн дэглэмийн золиос болж хүчирхийлэл, хядлагад өртсөн хүмүүсийг хамгаалах явдал” гэсэн юм.